МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд 11 цагт хуралдаж шинэ танхимын гишүүдийг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар болсон билээ. Шинэ Засгийн газарт орж ажиллах сайдуудын нэрс эхнээсээ тодорлоо.
Шадар сайдаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан С.Амарсайхан томилогдон ажиллахаар боллоо.
Тэрээр, НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаанаас олонхийн буюу 56.8 хувийн санал аван нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байв.
С.Амарсайханы товч намтар
1973 онд Налайх хотод төрсөн. 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 1992-1996 онд АНУ-ын Калифорны Пресно хотын коллеж, Англи улсын Метрополитен коллежид Англи хэл, 1996-1998 АНУ-ын Лос-Анжелес хотын коллежийг Бизнесийн удирдлага мэргэжлээр, 1998-2000 онд АНУ-ын Соут Вейстерны их сургуульд Эрх зүйн чиглэлээр магистр хамгаалсан.
1991-1992 онд Мэдээлэл Судалгааны төвийн техникийн ажилтан, 2000-2001 онд АНУ-ын Американ Трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, атташе, 2004-оноос “Оюуны Ундраа Группын Ерөнхий захирлаар, 2008 оноос Хонг-Конгийн PTI Компанийн ТУЗ-ын Зөвлөх ажлыг хавсран ажиллаж байна. НИТХ-д 3 удаа сонгогдсон.
С.Амарсайхан нь Англи, Орос, Хятад хэлтэй бөгөөд төр, дипломат алба, хувийн хэвшлийн салбарт ажиллахын зэрэгцээ Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны гишүүн, Хан-Уул дүүргийн Зүүний хүчний холбооны дарга, Монголын “СЕО” клубийн Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын удирдах зөвлөлийн гишүүн, ”Үндэстний цахим өв” академийн удирдах зөвлөлийн гишүүн, Монголын бодьбилдингийн нэгдсэн холбооны дэд Ерөнхийлөгч, Хангарьд УБ Клубын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг сонгуульт ажлуудыг хашиж байна.
С.Амарсайханы төрсөн ах нь Онцгой Байдлын Сайд, УИХ-ын гишүүн, АН-ын даргын зөвлөх, Эрчим хүчний төвийн даргаар ажиллаж байсан С.Отгонбаяр бол гэргий нь МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Г.Ичинхорлоо юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.46
mundag hun urgelj demjinee amjilt
Хариулах66.181.161.27
Мааш мундаг хүн үргэлж дэмждэг шүү Амжилт хүсье
Хариулах66.181.161.86
Улс төрд ямар аймар хурдтай явж байна аа
Хариулах64.119.23.244
гаран гаран хүн шүү дэ хийсэн ажил нь насгүй Хотын ажлыг холиосон хүн. Нэр төрд дуртай албан тушаал ахигагч гэжуга. Удаа дарга Сумбазар бүүр ч дор этгээд МАН д олигтой боловсон кадр бхгүй бүгд л сандал ширээний хорхойтнууд эрх мэдлийн шуналтнууд эх орны дайсанууд элэг нэгтнээ хөнөөгчид болсон Гадаадын гар хөлний аясаар ганхагчид утсан хүүхэлдэйнүүд устгалд орох нь ойртсон хөөрхий сүнснүүд Даанч түүнийгээ мэдэхгүй мэдрэхгүй харанхуй хүн сүгнүүд ч юму сүрэг ч юм уу зайлуул Ум сайн болтгуай
Хариулах64.119.23.184
Зөв сайн ажиллаарай.хотын хийж бсан ажлыг сүйрүүлж бнадаа.
Хариулах64.119.21.29
зөв сайн ажиллаарай
Хариулах66.181.161.93
Цагаан