​Хүүхэд шиг загнуулсан Хуулийн сайд

Х.Есү
2021/01/31

Өчигдөр шинэ Ерөнхий сайд танхимын сайд нараа Ерөнхийлөгчид бараалхуулсан. Ерөнхийлөгч ч шинэ сайд нарт үүрэг даалгавар, захих захиасаа сайн гэгч нь захиж хэлэхийг сонсож хэсэгтээ л уярав. Гэтэл УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар орж ирэхтэй зэрэгцэн “Яагаад улстөржөөд байна нөхөр минь, би чамайг шүүхэд өгнө” гэсэн нь арай л хэтийдсэн “драм” байлаа. Үүнээс улбаалан нэг хэсэг нь хэдэн өдөр “Х.Нямбаатар Ерөнхийлөгчид хүүхэд шиг загнуулаад гарлаа” гэж байхад нөгөө хэсэг нь “Х.Нямбаатарын зөв. Төр төмбөгөр, ёс ёмбогор шүү дээ” гэсэн нийгмийн талцал бий болов. Өнцөгийг нь харвал Х.Нямбаатарын зөв. Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж байж өөдөөс нь өрвөлзөөд, сарвалзаад байвал лав л ард түмэнд таалагдахгүй. Тэр жудагтай юм. Бас хүлээцтэй юм.

Яг нарийндаа Ерөнхийлөгч маань УИХ-ын чуулган дээр хэлсэн Х.Нямбаатарын үгэнд ингэтлээ ач холбогдол өгсөн юм бол биш. “Монгол Улсын шүүхийн тухай хууль”-ийн гол автор нь Х.Нямбаатар болохоор хатуурхсан гэж улстөрийн хүрээнийхэн шивэр, авир хийх. Үнэний ортой л дүр зураг. Эрх мэдлийг нь хумьж, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог шүүгчдийг өөрөөс нь салгаад шударга шүүхийн институцийг бий болгох эхлэлийг тавьчихаар ямар ч хүн дургүйлхэх нь аргагүй. Х.Нямбаатар нэг өдөр л загнуулаад, зануулаа биз. Харин Монгол Улс, ард түмэнд энэ хууль хичнээн их ач тустайг наад захын хуульч нь хэлээд өгнө.

“Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж үг бий. “Улстөр рүү шагайсан л бол сайн нэр хичээж зүүдэггүй” гэж Английн улстөрч өгүүлсэн байдаг. Энэ бүгдийн шүүлтүүр нь цаг хугацаа өөрөө юм. Хэн нэгний татаасаар дээш гараагүй, гарах ч үгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд маань аалзны тор шиг сүлжилдсэн бохир улстөрд улстөрчийн торгон мэдрэмж, нарийн ухаанаараа сийлж л яваа. Эрх ашгийг нь хөндөж, эрэмбэ дарааг нь алдуулаад байгаад зарим нэг нь дургүйлхэж түүнийг хэн ч биш болгохыг хүсдэг. Харин ард түмэн, нийгэм үргэлж үнэний талд зөвийг дэмждэг болохоор түүний талд зогсдог.

Эцэст нь Х.Нямбаатар богино хугацаанд томоохон хуулиудыг шинэчлэн батлуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамыг бодлогын хэмжээнд шинэчилж чадсан нь түүнийг дараагийн Засгийн газарт “чанартай үлдсэн” цор ганцаар сайдаар нэрлэхэд хүргэлээ. Тэр жудагтай юм. Жудаг, цадигаа гээлгүй үргэлж шударгын төлөө “шүгэл үлээгээрэй” Х.Нямбаатар сайд аа...



Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.215
    2021/02/03

    Ерөнхийлөгч өөрөө жинхэнэ худлаа гардаа

    Хариулах
  • 192.82.71.53
    2021/02/03

    Тиймээ. Нямбаатар сайд хүлээцтэй, соёлтой хандаад гарсан. Харилцах нөхцөл үүсгэлгүй, мэндийн зөрөөгүй л загнах шиг болсон.

    Хариулах
  • 202.9.40.44
    2021/02/03

    Соёлтой байна ард түмэн харж байна шүүдээ Элбэгдоржид Баттулга загнуулаад юм хэлэхгүй гарч байсан шүү

    Хариулах
  • 66.181.179.198
    2021/02/03

    Баттулга Элбэгдоржид бас дуугүй л загнуулаад гарч байсан. Зөв шүү дээ.

    Хариулах
  • 103.57.95.29
    2021/02/02

    Nymdorjiin zalgamj halaa archaagui gulug tiim l baisan um bol hen gedeg shuugch irj ymar hergiig heregsehgui bolgosniig huuliin hureend shalguulah estoi tuim uuregtei lalriin menget shig bi helnee heliishuu tsag ni bolhoor helnee l geed baidag humuus itgeseer huleeseer zarim ni uhsen zarim neg ni odoo ch itegseer huleeseer az bolhod ard tumen bugd teneg bish um da

    Хариулах
  • 202.55.188.83
    2021/02/02

    Нэр нүүртэйгээл үлдэх залуудаа! Батлаг өөрөө хэнсэн билээдээ, хүн загнах гавьяа нэр хүндтэй хүн мөн юумуу,буугаад бушуухан алга болоосой...!

    Хариулах
  • 122.201.21.141
    2021/02/02

    энийг бичсэн хүн овоо пялдага гаруу

    Хариулах
  • 202.9.47.9
    2021/02/01

    Eronhiilegch ch hamgiin ih notoi hunde hudlaa surjigneel uneniig helsen bolohoor ard tumnii umnu onoo tsugluulj genen tsarailaal olni ug ortoi gd ih curwaljtai ym helsen de tegeel honzognool ..

    Хариулах
    • 202.55.188.38
      2021/02/01

      Eronhìlogchin zow

  • 202.131.243.186
    2021/02/01

    сайд хүн ичихчгүй худлаа ярьж нэг ёсондоо ерөнхийлөгчийг гүтгэсэн юм бишүү яг хүүхэд шиг яаж энэ том салбарыг удирданаа

    Хариулах
  • 202.9.40.178
    2021/02/01

    Nymbaatar iin , buruu baisan tiim yum yarih hergui baisan yum ! Hyyliin hulgai hiisen hynchin nam l baih estoi baisan ! Said maan odoo hulgai deerem hiij baij bolhuu ? asuudaltai Said !

    Хариулах
  • 202.9.40.156
    2021/02/01

    Нямбаатарын зөв гэж юу байсын том алаад байсан чинь гөлөг болдог бна ш дээ

    Хариулах
  • 203.91.115.55
    2021/02/01

    Ерөнхийлөгч зуумтгай,бас өөрийн талын сайд аа оруулсан үнэн.Шүүгч болон хууль,АН д лаг нөлөөлдөг шудрага бус юм их явдаг ш дээ.

    Хариулах
    • 103.57.95.29
      2021/02/02

      tegeed tiim um baigaa bol il gargaach de bas Nymdorj garch irlee chamd heleh um yu ch bhgui baisan ch chi helj chadahgui archaagui gulug

  • 73.193.153.178
    2021/02/01

    Eronxiilogch ymap ch soelgyi gedgee xaryylj baina. ooriigoo yaj xymyyciig daramtaldag gedegee ard tymendee xaryylchixlaa jinxeneer xaruulchixlaa.

    Хариулах
  • 66.181.189.27
    2021/02/01

    Нямбаатарын жудаг гэж юу байсан юм. Зөрчлийн хууль гаргаж ард иргэддээ хамгийн харгис хууль л батлуулж явдаг хорчин хүн шдээ Үхсэн нохойн оцгор

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/02/01

    Хүүхдийг хүүхэд шиг загнах ёстой

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/02/01

    Нямбаатар бол хүүхэд

    Хариулах
  • 202.21.108.58
    2021/02/01

    Нямбаатараа шүүхийн шинэчлэлд хийсэн зүйлээр чинь бахархаж байна.Цаг нь болохоор ард түмэн чамайг дэмжсэн шиг дэмжинэ.маш их бэрхшээл дундуур шантралгүй явж богино хугацаанд төсөөлөөгүй байсан амжилт гаргасан мундаг сайд, хуульч, зоригтой шудрага залуу. Хулгайчлын үүрийг эвдсэн хуульчид хулгайч дуртай байдаггүй биздээ.

    Хариулах
    • 103.57.95.29
      2021/02/02

      chamaig ingej pyldagdlaa geed tsaadah chin olj unshsanch toohgui de chamtai chamgui ergen toirond ni chamshig humuus duuren bga

  • 202.126.88.143
    2021/01/31

    Ug ni bol turiin terguunii helsen ug hatuu bolovch unen baisan. Ene durakuud ardiin namiin said nar bish ed chini MONGOL ULSIIN ONTS CHUHAL SALBARUUDIIG HARIUTSSAN SAID gedgee oilgoj medsen bailguidee.

    Хариулах
  • 202.9.40.122
    2021/01/31

    Ene төлгөн коммунистын төлбөртэй нийтлэд үүү хахаха, төлгөн коммунист чи шангаа чанга авна даа

    Хариулах
  • 122.201.21.5
    2021/01/31

    Хүоээцтэйдээ дуугараагүй бишээ . Тайлбар тавибал ёсгүй юм болно гэдгээ мэдэж бхгүй юу.

    Хариулах
    • 103.229.123.36
      2021/02/01

      Muu heluulj baisan ch urdah ajlaa guifsetgeltei sain hiiseer bai tsag hugtsaani yabtsad baharhah tsag irne

  • 64.119.26.231
    2021/01/31

    gehdee manai. tsaanaa ymarch bsan tur tumbugur eos gedeg chin unen. jenko hezeech erunhiilugchiin bair suurinaas AN umuurch esvel MAN-g muulj bgaagui. yahaad gevel ali meg namiin darga said erunhiilugch bish. Mongol ulsin erunhiilugch, Mongol ulsiin said.

    Хариулах