Хотын төвийн өнгөтэй өөдтэй газрууд “Хурд” группын эзэмшилд байдаг. Эдний нэг болох “Хүннү 2222 residence” хорооллийн нэгдүгээр ээлж болох 1,380 айлын орон сууц ашиглалтад ороод таван жилийн хугацаа өнгөрсөн. Тэгвэл II дугаар ээлжийн барилга ирэх онд ашиглалтад орохтой зэрэгцээд иргэдээс гомдол ирсээр байна. Үүнээс сургууль, цэцэрлэгтэй холбоотой маргаан, гомдлын мөрөөр бид иргэдтэй уулзаж, дараах сурвалжлагыг бэлтгэлээ.
Улсын гэх тодотголтой сургууль, цэцэрлэгийг хорооллын төлөвлөлтөд багтаасан ч хэрэгжих боломжгүй болжээ
“Хурд” группын барьж буй орон сууцны хороолол бусад хорооллын орон сууцны төлөвлөлтөөс илүү давуу талуудтай гэдгээ байр ашиглалтад орохоос өмнө иргэдэд сурталчилж байв. Үүндээ улсын сургууль, цэцэрлэгтэй, эко орчин, ногоон байгууламжтай, худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийг цогцлоосон, авто машингүй, аюулгүй, хүүхэд цэвэр орчинд тоглож наадах, ээлтэй ногоон орчныг төлөвлөсөн гэх зэрэг олон давуу талуудыг дурдсан байв.
Дээр дурдсанаар, тус хороолол өнгө үзэмжийн хувьд сайхан ч гэлээ чанарын хувьд бусад барилгаас ялгаагүй гэдгээ нэгдүгээр ээлжийн орон сууцны барилгын чанараар харуулаад байгаа юм. Учир нь тус байр дулаан алддаг, хана цонхноосоо сийгдэг төдийгүй паркетэн шалны хооронд үүссэн зай завсар, хөндийрч гарч ирсэн дүр зураг, алхах бүрт шал чихарч дугардаг эсэхийг дурдаад ч хэрэггүй биз.
Уг нь анх төлөвлөлтөндөө чанарыг эрхэмлэнэ хэмээн тусгаж байсан ч эсийг үл олсон бололтой. Барилгын чанар, хийц ч дүүрч хамгийн анхаарал татах зүйл нь улсын гэх тодотголтой сургууль, цэцэрлэгийг хорооллынхоо төлөвлөлтөд багтаасан байгаа юм.
2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр “Хурд” групп өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа “Хүннү 2222” хорооллын газар дээр хувийн хөрөнгө оруулалттай сургууль байгуулах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо. Тухайн газар дээр та бүхний хэрэгцээ шаардлагад нийцсэн, шинэлэг орчин үеийн, бүрэн дунд сургууль баригдах бөгөөд урьдчилсан байдлаар 2021 оны хичээлийн жилд амжуулан ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Сургуулийн дүүргэлтээс хамааран эхний ээлжинд бага сургуулийн хэсгийг ашиглалтад оруулж улмаар дунд ахлах ангийн элсэлт авч эхлэх юм байна” хэмээн нийтэлсэн байдаг.
Уг нь анх улсын сургууль, цэцэрлэгийг 2015-2016 оны хооронд ашиглалтад оруулна гэж цагаан цаасан дээр хараар тодоос тод бичсэн байдаг. Худалдан авагчдын анхаарлыг улсын гэх тодотголтой сургууль, цэцэрлэгийн байгууламж ихээхэн татаж, тус орон сууцыг худалдан авахад нь нилээдгүй түлхэц болсон байгаа юм.
Нэг талаараа сайн маркетинг хийж, худалдан авагчдыг хохироосон мэт харагдсаар байна. Нэгдүгээр ээлжийн байр ашиглалтад орох үедээ улсын гэх тодотгол бүхий цэцэрлэгийг барьсан байдаг. Уг цэцэрлэг ашиглалтад оролгүй нилээд хугацааг үдсэн. Гэтэл “Хурд” группээс гэнэтийн мэдээлэл хийсэн нь оршин суугчдыг ихэд бухимдуулжээ.
Тус мэдээлэлд улсын цэцэрлэгийг хувийн өмчит шилжүүлэх талаар дурдсан байдаг. Цэцэрлэгийн барилгын ажил бүрэн дууссан ба улсад 5-6,5 тэрбумаар өгөх шийдвэрийг “Хурд” групп гаргасан ч улс шийд өгөөгүй учир ийнхүү хувийн өмчит шилжүүлсэн гэжээ.
“Биднийг өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургахаас өөр сонголтгүй болгож байна”
Дээрх цэцэрлэгийн жишигтэй дүйцэхүйц 100 ортой хүүхдийн цэцэрлэгийг улсын төсвөөр 1-1,5 тэрбум төгрөгөөр барьдаг аж. Гэтэл “Хурд” групп яагаад улсад тийм өндөр үнэ хэлэх болов.
Улсын гэх тодотголтой цэцэрлэг хувийн өмчид орсноор оршин суугчид хүүхдээ өндөр төлбөртэй цэцэрлэгт явуулахаас өөр сонголтгүй болсон байгаа юм. Нэгэнт цэцэрлэг хувийнх болсон тул одоо яах ч аргагүй. Харин одоо баригдах мөн л улсын гэх тодотголтой сургуулийг хувийн өмч болгохгүй байх юмсан хэмээн оршин суугчид харамсангуй хэлж байв.
Төлөвлөлтөд зааснаар сургууль барих газар хэвээр байгаа ба шаваа тавиагүй байгаа аж. Хүн амьжиргааны түвшнээсээ хамаараад хүүхдээ улсын болон хувийн сургууль, цэцэрлэгт өгдөг ч тус хорооллын төлөвлөлтдөө тусгасан улсын сургуулийг улсын гэх тодотголтой хэвээр нь байлгах нь зүйтэй гэдгийг тэд онцолж байлаа.
Дээрх асуудлаар оршин суугч Т-гээс тодруулахад “Манай хорооллыг тойроод хувийн сургууль болох Орчлон, Интернэшнл, Хобби зэрэг өндөр төлбөртэй сургуулиуд байрладаг. Хүүхэд маань гэрээсээ гараад улсын сургуульд орвол нэгдүгээрт, өрхийн зардалд хэмнэлттэй, хоёрдугаарт, хүүхэд маань хол явахгүй ойрхон, аюулгүй орчинд байна гэж бодож байсан. Би хүүхдээ хувийн сургуульд өгөөд боловсролд нь анхаарч болж байгаа ч, энд улсын сургууль баригдах нь зүй ёсны зүйл. Б.Чойжилсүрэн ашгаа бодохоос, хүнээ боддоггүй хүн байгаад байна. Үүн дээр ганцаараа би дугараагүй, асуудал гарахад бүгд дугарсан, дургүйцсэн. Ямартай ч улсын сургуулиа бариулах ёстой шүү гэсэн үзэл бодолтой, үүн дээрээ бат зогссон байгаа. Би Хурдад 360 сая төгрөгийг өгчихөөд хохирмооргүй байна” гэлээ.
Улсын гэх тодотгол бүхий сургуулийн газар, төлөвлөлт хийгдсэн байдлыг доорх зурагнаас харж болно.
Эл асуудлаар бид “Хурд” групп-ээс тодруулга авч, дахин мэдээлэх болно.
Н.Мөнхжин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.72.200
Ихэнх Газар нь өөр компанийнх л юм байнашд харин ч жудагтай байнашд жаахан газар дээрээ төсөлөө явуулсан ч хувийн ч гэсэн сургууль барихаар болсон байнашд тэгсэн оршин суугчид нь юугэнүү? Зочиндоо гараж гаргаж өг ч гэжаахшиг хурдаар л хамаг юмаа хийлгэж баймаар юм байнадооо хаха жинкэн монгол нийгэм мөн байнадаа хаха
Хариулах139.218.63.183
odoo barigdaj baigaa barilguud dooshoo dor hayj 2 davhar grashtai baih heregtei deern aild irj bgaa hund hurtel tur zogsdog grashda zogsooltoi baih ystoi
Хариулах202.9.46.86
Ulsiin surguuli geed narnii horoolold barisan buun tugjrel bagaha hemjeenii tulburtei huviin surguuli bval bas zugeer l bh orshin suugchiin huvid uuriin usel bodloo bichlee
Хариулах117.111.26.168
jigtehen shan bair ged bsan hogin bair bsan ymu haha
Хариулах192.82.70.176
Хурд тавьсан бүтээн байгуулалтаа дутуу гүйцэтгэлтэй бас туслан гүйцэтгэгч нар нь хулих нүд хуурсан ба чанарын ханамж муутай сэтгэлгүй гүйцэтгэж ажилдаг бас болоогүй худлаа сугалаа хийж хүмүүсийг хуурсан одоо сугалаагаа мартсан байлгүй дээ.Асуудал хэлнэ за сайхан тэгж байшаад хугацаа дууссан гэж хохирож байгаа л газар даа Хурдын Чойжоо мэддэг юм уу үгүйг мэдэхгүй мөнгөнд нүдээ боолгосон хүн болж дээ.......
Хариулах66.181.161.88
Hudlaa helj bairaa zarsan shu Khurd Group !!!
Хариулах66.181.161.88
Bairni bas mash ih chimeeteu ail hoorondiin tusgaarlaltig duu chiimeeg sain hiusenuu gej asuuhad sain hiisen gaigui gej hudal helj oruulsan !! Orson hoino deed ailiin changa ineeh naitahni sonsogddog noliin us tatahni sonsogddog .
Хариулах202.126.88.65
хурд хороололд тагтны зайгаа байрны үнээр худалдсан сайхан гар шүү дээ
Хариулах192.82.68.46
Сургууль цэцэрлэг барихгүй бол тэнгэрт хадсн үнээ буулгах хэрэгтэй.
Хариулах192.82.77.47
Нохойн гөлөг гангадана муу лаларын жогорхой
Хариулах103.212.118.164
Нямдорж нь зг-т орчихсон, одоо бур ч даварч, ард тумний толгой дээр нулимах биз
Хариулах192.82.77.47
Тэгэх нь тодорхой
103.10.23.174
Хохирч үлдэж болохгүй иргэд улсын сургуульд хүүхдээ сургах эрх хэвээрээ биздээ
Хариулах202.179.25.117
Ирвэс хамгаалагч залууг алсан алуурчин Чойжилсүрэн
Хариулах117.111.26.168
tim bh
64.119.16.42
ЭНЭ луйвар - УИХ ын гишүүнээс л гарч байна. УИХ д оршин суугчид хандах хэрэгтэй. ЯАХААРАА УИХ ын гишүүнийг үг, ажил зөрж байдаг юм вэ? ХУЛХИ оронсууц бүү аваач.
Хариулах59.17.66.227
Hogiin aluur shuu
Хариулах202.179.26.62
Шийдэх арга амархан шүү дээ. Ажил хариуцсан төрийн албан хаагч хариуцлаггүй хахууль авдаг л байхгүй юу. Сургууль цэцэрлэг барихгүй бол дахин зөвшөөрөл өгөхгүй байхад л болно шүүс дээ.
Хариулах