УИХ-ын гишүүн Ц.Туваан ямар ч хүчингүй тамга тэмдэг ашиглан АН-ын дарга С.Эрдэнийг намаас хөөх шийдвэр гаргасан хэргээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаартай АН-ын тамгийг Улсын бүртгэлийн ерөнхий газар хүчингүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл хүчингүй болсон тамгаа ашиглан "С.Эрдэнийг тус намаас 8 жилийн хугацаатайгаар хасах" шийдвэрийг гаргажээ. Ц.Тувааны тус шийдвэр гарахаас өмнө АН-ын гишүүд түүнийг "Тамга тэмдэг нуун дарагдуулсан" гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан ЭЦГ-т гомдол гаргаж байжээ. Үүний дагуу Ц.Тувааныг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна.
Түүнчлэн УДШ-ийн цахим бүртгэлийн сангаас АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан гэх бүртгэлийг хассан байдаг. Ингэснээр Ц.Туваан нь тус намыг төлөөлөн шийдвэр гаргах тамга тэмдгийг ашиглах боломжгүй болсон юм. Нэг үгээр бол ямар ч эрх мэдэлгүй гэсэн үг. Ямартай ч түүний энэ үйлдэл нь Ардчилсан намын дотоод дүрэм журмыг зөрчсөн төдийгүй Монгол улсын хууль дүрмийг ч ноцтой зөрчөөд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.26.190
энэ чинь одоо тэгээд УИХ-ын өнөө Халдашгүй дархан Эрх энэ тэр нь байхгүй болчихсон юмуу, урд нь Хууль хяналтынхан УИХ-ыг Шалгаж хэрэг үүсгэж болдоггүй байсан биз дээ
Хариулах