УОК өчигдөр /2021.02.02/ 18:00 цагт хуралдсан. Харин УОК-ын хуралдаанаар Цагаан сарын баярын үеэр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд болон хөл хориог хэдий хэр хугацаанд тогтоох зэрэг цаг үеийн асуудлуудыг хэлэлцэж саналууд дээрээ нэгдсэн байр сууринд хүрч чадаагүйн улмаас эл асуудлын эцсийн шийдвэр гараагүй байна.
Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх байсан боловч өчирдөр УОК-оос эцсийн шийдвэр гараагүй улмаас өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар хэлэцүүлээгүй гэсэн мэдээллийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас өглөө.
Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна