Х.Нямбаатар: Цахим гав зүүх хууль хэрэгжиж эхэллээ

2021/02/03

Хөнгөн ялаар шийтгүүлсэн хүмүүсийг цахим хяналт хийх, техникийн тусламжтайгаар зорчих эрхийг хязгаарлаж, нийгэмшиж гэр бүлтэйгээ байх техникийн шийдэл бүхий тогтоолыг баталсан. Ингэснээр хорих зардал хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа юм. 

Дээрх асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудаснаа "Хөнгөн, болгоомжгүй, анх удаа, санамсаргүй байдлаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг заавал хорих биш цахим бугуйвч зүүж зорчих эрхийг нь хязгаарлах замаар гэр бүлийнхэнтэйгээ байж, сурч хөдөлмөрлөх боломжтой байдлаар тодорхой хуулийн хязгаарлалтад орж ял эдлэх хууль хэрэгжиж эхэлсэн" хэмээн нийтэлжээ.

Уг хууль хэрэгжиж эхэлснээр улсын төсөвт 3 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт үүсэх судалгаа гарсан байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.82
    2021/02/03

    zail erguu min busdad ter huniig heregten met niigemees tusgaarlah ge yu. bas erh choloo gj ym biu shu ogtsor pzda

    Хариулах