АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга А.Цэрэнбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. АН-ын ҮБХ нэгдүгээр сарын 31-нд хуралдаж дараах шийдвэрийг гаргажээ.
АН-ын дарга С.Эрдэнэ Х Их хурлыг тавдугаар сарын 02 өдөр хуралдуулах тушаал гаргажээ.
Мэдээлэл хийсний дараа С.Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад, хариулт өглөө.
-Одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй юу?
-Намын дүрмээр Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй, үгүйг зохицуулсан зохицуулалт байхгүй. Үндсэн хуулийн 32-т зааснаар МУ-ын 50 нас хүрсэн иргэн нэг удаа зургаан жилээр сонгогдоно. Үүн дээр нилээд маргаантай байгаа. Энэ маргаан эцсийн дүндээ ҮХЦ дээр шийдвэр гарах байх гэж харж байгаа. Нэг хэсэг нь болно гээд, нөгөө хэсэг нь болно гэсэн маргаантай байгаа. Яг энэ маргааныг өнөөдөр эцэслэн дүгнэж хэлэх боломжгүй байна. Хууль ёсны шийд гарсны дараа байр сууриа илэрхийлэх болно.
ШУУД ҮЗЭХ:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.36
эрүүл үү өвчтэй юм уу
Хариулах