Яаж ч хөмсгөө аятайхан атируулаад, ямар ч сайхан сэнтий дээр суугаад одоо нэмэргүй ээ, Ерөнхийлөгч өө. Духан дээр чинь оффшорчин, дуран дээр чинь эрх мэдлийн дон гэдэг тамга тодоос тод харагдаж байна.
Одоо тэгээд яах уу? Баярцогттой хоригдох юм уу, эсвэл Сү.Батболдтой хөтлөлцөөд шалгуулах юм уу?
Та чинь Монгол Улсын хуулиар оффшор бүсэд тооцогддог Сингапурт 2001 оны хоёрдугаар сарын 18-нд нээлгээд, өөрөө эзэмшиж байгаад охиндоо шилжүүлээд өгчихсөн оффшор данстай юм байна шүү дээ. Зүгээр ч нэг сайт, блогер энэ тухай дурдаагүй, Сингапурын Засгийн газрын албан ёсны бүртгэл дээр байдаг юм байна. Оффшор компанид охиноороо дамжуулан 50 хувийн хувьцаа эзэмшиж байсан гэхээр та бас хууль зөрчигч юм байна.
Монгол Улсын хуулиар оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээх, хувьцаа эзэмших, компани байгуулсан албан тушаалтан огцрох хүртэл шийтгэлтэй. Гэтэл таны "Женко холдинг" компани чинь нөгөө үзэн ядсан царай гаргаад үсээ зулгаагаад байдаг хятад иргэншилтэй Лин Сионг гэгчтэй хамтран сая долларын хадгаламжтай болж таарлаа. Тэгснээ 1.0 сая долларын үнэлгээтэй энэ компаниа төрийн тэргүүн маань төрийнхөө хуулийг зөрчин байж 2020 оны 11 сарын 09 хүртэл хайрлан хамгаалж байгаад аргагүй Ерөнхийлөгчийн сонгуулийн жилийн өмнөхөн татсан байх юм. Ямар том эрх ашиг вэ. Хуулиар бол та юун сонгуульд өрсөлдөх, аль эрт сэнтий тамга хоёроо хүлээлгэж өгөөд шалгуулж байх ёстой сэжигтэн юм. Энэ 1.0 сая долларын дүрмийн сантай оффшор компанийн ард юу нуугдаж байна вэ?
Нөгөө зарагдсан гээд байгаа "Төгрөг нуур"-ын ордын 250 сая ам.доллар уу? Төмөр замаас хулгайлсан 280 сая доллар уу? Аль эрт Улаанбаатарын дагуул хот болж тэлэх учиртай байсан, найман жилийн турш ганц карказтай өвөл хаврыг барж байгаа Майдар хотын төсөв үү? Германчууд Улаанбаатарыг утаанаас нь салгах, түгжрэлээс ангижруулах төлөвлөгөө болгож дагуул хот барихад туслахаар амласан нь уг нь энэ Майдар хот байсан, таны гараар ороод одоо болтол хот ч үгүй, хоншоор шагайлгаад хоноод гарах ганц байшин ч үгүй ес дэх жилтэйгээ золгож байгаа нь үнэн шүү дээ.
Үнэн юм үнэнээрээ сайхан. Монголын төр оффшорчны, овжин хулгайчийн хоргодох газар биш шүү. Та нарын бие биенийхээ уусан идсэн, уурласан ховдоглосон, хулгайлсан луйвардсаныг сонсож, уншиж, баялгаа алдаад бас дээр нь оюун санаа, нийгмийн сэтгэлзүйгээ бузарлуулж суух гэм энэ ард түмэн хийгээгүй. Тэр Сү.Батболдтойгоо хөтлөлцөөд шалгуул даа. Өө тийм, нөгөө Монгол Улсын Засгийн газрын өмнөөс үйлдэж энд тэндхийн хуулийн фирм рүү илгээдэг бичиг энэ тэрийнхээ учрыг бас олоод өгөөрэй. Засгийн нэрээр зандалчны үүрэг гүйцэтгэхгүй шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.123
Женко гэж...... хаанаасаа ,яахаараа муу бүхнийг цогцоор нь хийж сурсан байдаг бнаа... Үйлийн үрнээс нь өмнөөс нь айх юм.
Хариулах139.5.218.62
Baliar hor hutgagch turiin neriig barij huviin ataa hirsoloo busad huniig gutgehed zoryulj yavdag hogiin Jonhuug ashgui ingeed bas uneng ni helchih hun bdgiim bna, Emuujeen chi shuu
Хариулах202.126.89.98
Эмүжин бол хүнийг голгүй гүтгэдэг хүн бишээ, мөнхбаясгалангийн дэргэд жудагтай эмэгтэй шүү. Жэнко угаасаа бүтэхгүй муухай хүн, үнэнийн бичсэн бна
Хариулах66.181.189.51
Hudlaa hun shaagaad bsan. Xaxaxa Turiin mungiig hovh sorson novsh bndaa.
Хариулах66.181.189.51
tom ni bnshdee
Хариулах81.158.106.28
Hylgaichaa chi zailaarai
Хариулах66.181.189.51
Чамд санал мөн өгөх байхдаа... Хуцвааа
Хариулах66.181.189.51
Нийгмийн хог шаар төрийн тогойд гараад том хулгайч болждээ
Хариулах66.181.189.51
Өөрөө жинхэнэ хулгайч байна.
Хариулах66.181.178.118
Ийм юмыг хамгаалдаг харалган нүд хар толгойтнууд минь Эмүжинг муулаад яах вэ
Хариулах66.181.161.6
бөх хүн бүтэхгүй ээ. монгол ялагдсан
Хариулах139.5.219.78
Ene huuhen mongonii under avchihajdee hoorhii
Хариулах66.181.161.35
Багабанди Балдорж агсан нарын сэтгүүлч шүү дээ Эмүжин
Хариулах103.212.117.199
Батболд хашир боловсролтой хүн болохоор юу хийхээ хэнээс ч илүү мэднээ
Хариулах103.57.93.222
Энэ Эмүжин гэгчийг шударга талдаа хүн байна гэж бодсон чинь 700-800 тэрбумаар хулгайлсан хүний духыг хардаггүй ухааны сохор , МАН-н уяаны гөлөг байсан байна..Тийм ээ ! Монголын ардчилалыг устгаж МАНамын дарангуйлал тогтооход Х.БАТТУЛГА саад болж байгаа нь үнэн.,тэгээд ардчилалыг устгахад учир мэдэхгүй хүн Хүрэлсүхийн багт хэрэг болсон байж таараа. Тэр шалгуурыг нь Эмүжин 100% хангаж дээ хөөрхий дөө гэж.
Хариулах202.131.243.186
сү батболдын духыг хар үүнээсч том бичцэн байгаа мөн бусад авилгалчдын духыг эхлээд хар
Хариулах66.181.185.31
Хуний духаар юм мэддэг узмэрчтэй болчихжээ монгол улс Тэгвэл ОТ н авилгыг авсан гэж хэний духан дээр байгаа нь харагдахгуй л байна уу
Хариулах202.9.46.5
Энэ Эмүжин гэх хүүхний духан дээр МАН ын ,ХУДАЛЧ, гээд бичсэн харагдаад байх юм!.!! Хачин юмаа.
Хариулах202.9.46.5
Үнэхээр духан дээр нь бичсэн харагддаг юм бол Хүрэлсүхийн, Сү.Батболдын духан дээр юу ч харагдахгүй байна уу Эмүжин авгай гуай!.!.!.!!!! МАн ын хулгайчаас маш их шан авчээдээ зайлуул!!!
Хариулах202.9.46.5
Энэ Эмүжин гэх бичигч МАН ын хулгайчаас багагүй мөнгө авчихаждээ. Хүүк маш их мөнгө өгч Баттулгыг муулж бичих даалгавар өгчилдээ. Сонгуулийн шоу ч эхэлжээ.
Хариулах66.181.161.13
Зөвөө
Хариулах202.55.188.110
Ene huuhen uzmerch ymuu
Хариулах