Засгийн газар Даваа гарагт ээлжит бусаар хуралдахаар боллоо

2021/02/06

Монгол Улсын Засгийн газар Даваа гарагт буюу 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Тус хуралдаанаар Цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг батална гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн твиттер хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр "Ерөнхий сайдын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг цар тахлыг даван туулах эрүүл мэнд, эдийн засгийн цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд дээр ярьж байна. Даваа гарагт ээлжит бусаар Засгийн газар хуралдаж батална" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна