Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 маск нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг цахим хуудастаа нээлттэй мэдээлсэн нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Тодруулбал, нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөгөөр тооцож 400 сая төгрөгийн өртгөөр 20 мянган ширхэг дээрх маскыг авахаар тусгажээ. Уг худалдан авах ажиллагааны талаарх мэдээллээ 2021 оны хоёрдугаар сарын 5-н буюу баасан гарагт цахим хуудаст байршуулж, материал хүлээн авах хугацааг хоёрдугаар сарын 8-ны дотор хэмээн заасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, амралтын хоёр өдөр дунд нь ороод зөвхөн ажлын нэг өдрийн дотор багтаахаар төлөвлөсөн байна. Тус материал дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа гарын үсгээ зурсан нь зурагнаас харагдаж байгаа юм.
Тэгвэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр НОК-ын шуурхай штабт ажиллах үеэрээ дээрх асуудлаар холбогдох хүмүүстэй нь ярилцжээ. Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Зэндмаа “Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлыг хүндрэл багатай даван туулах хүрээнд хамгаалах хэрэгслийг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах эрхийг манайд шилжүүлсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эрх нь шилжиж ирээд бид Сангийн яамнаас зөвшөөрөл авч пүрэв гарагт тендер зарласан” гэж тайлбарласан юм. Түүний хэлж буйгаар бол нийслэлийн зургаан дүүрэгт молекул биологийн лаборатори байгуулагдаж байгаа аж. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яамнаас эрх нь шилжиж ирсэн техникийн тодорхойлолтын дагуу буюу 400 сая төгрөгөөр 20 мянган ширхэг маск ав гэсний дагуу зарласан гэнэ. Харин хугацааг богино тавьсан тендер зарласныг нийслэлд цагаан сарын хөл хорионы үеэр 400 мянган шинжилгээ хийх бэлтгэл ажлын хүрээнд цаг давчуу байсантай холбон тайлбарлаж байв. Мөн тэрбээр “Тендерийн хуулийн дагуу шууд худалдан авалт хийх боломж бидэнд байсан” гэдэг тунирхлын үг хэлэхээ мартсангүй. Долоо хоногийн дотор хөдөлж нэг ажлын өдрийн хугацаатай тендер зарлаж 400 сая төгрөгөөр 20 мянган маск авах гэж байсныгаа ийнхүү тайлбарлаж байгаа юм. Түүнчлэн “Өмнө нь Эрүүл мэндийн яам маск авч шинжилгээ хийж байгаа лабораториудыг хангаж байсан. Үүнтэй адилаар зарласан. Бид хэнд ч шалгуулахад бэлэн байна” гэж байлаа. Хэдийгээр шинжилгээний лабораторид ажиллаж байгаа хүмүүс хэрэглэх тусгай маск гэж байгаа боловч хэт өндөр үнэтэй байна гэсэн шүүмжлэл бий. Мөн зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар ийм маск ширхэг нь гурван ам.долларын үнэтэй байдаг байна. Гэтэл энэ үнийн асуудал дээр нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд тодорхой тайлбар өгч чадсангүй.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар “Урдаас оношлуур оруулж ирэх бас нэг асуудал байгаа. Би энэ талаар өөрт чинь маш тодорхой хэлсэн. Тэр урдаас авах оношлуурыг Эрүүл мэндийн яам өөрөө хий л дээ. Оношлуурын асуудлыг ч ЭМЯ руу буцаа. Бидний хэм хэмжээ хүрэхгүй ажил. Онгоцоо захиалах нь ЗТХЯ, Элчин сайдын яам, консулын газраараа судлах нь ГХЯ, манайд зохих эсэх болоод чанарын асуудлыг нь ЭМЯ-ны мэргэжлийн улсууд нь мэдэх ёстой юм. Бид гадаад харилцааны хэлтсээрээ, Бээжинд байгаа суурин төлөөлөгчөөрөө дамжуулах юм уу. Сангийн яамнаас наад мөнгө чинь гарна. Энэ чинь яамдын бодлогын асуудал. Бид чинь хэрэгжилт дээр байдаг анхан шатны байгууллага. Зааг ялгаагаа ойлго л доо та нар. Тийм болохоор наадахаа буцаа, би ийм заваарсан юмтай орооцолдохгүй. Ийм бодлогын юмыг ЭМЯ өөрсдөө авах ёстой. Яах гэж нийслэл рүү явуулаад байгаа юм.
N95 маскыг 20 мянган төгрөгөөр авах гэж байна гэж шуугиуллаа. Надад яагаад хэлдэггүй юм. Ингэж болж байгаа юм уу. Та нар одоо хулгайч болж байна шүү дээ. Үүнийгээ ч Эрүүл мэндийн яаманд нь буцаа. Тэгээд хууль хяналтын байгууллага оруул. Би бол энэ дээр ашиг сонирхол байна гэж харж байна. Энэ ард түмний амьдрал, бизнесүүдийн байдал, улсын төсөв ямар байгаа билээ. Нөгөө арвилан хэмнэлт чинь хаана байгаа юм. Тиймээс Эрүүл мэндийн яам руу нь буцааж, дээр нь өөрсдөөр нь N95 маск ийм учиртай гэдэг тайлбарыг нь хэлүүл. Тэгээд дээрээс нь наадахаа шалгуул. Дашням дарга тэр хууль хяналтын байгууллагад наадахыг нь өгөөд ном журмын дагуу явсан эсэхийг нь шалга. Өмнөх худалдан авалттай холбоотой бүх юм руу хууль хяналтын байгууллага оруулж шалгуул. Төрийн аудит оруулах юм уу, нийслэлийн Засаг даргын дэргэд байгаа дотоодын аудит оруулах уу. Эсвэл шалгадаг хүчний байгууллагыг оруулж шалгуулаарай. Богино хугацаанд шалга. Дунд нь ашиг сонирхол яваад байгааг үгүйсгэхгүй байна. Тэгээд эргээд танилцуулаарай. Ажил хийх гээд тал талд мөнгө төгрөгөө яаж хүргэх үү, яаж зохицуулах уу гээд хэмнэх гэж ядаж байхад юу болж байгаа юм. Ер нь тэгээд цар тахалтай, ард түмний амьдрал хүнд байхад зовлон дээр нь зоолно гэж байхгүй шүү. Намайг ажил авахаас өмнө Засаг дарга солигдох үеэр маш их худалдан авалт хийсэн байна лээ. Түүнд хууль хяналтын шалгалт оруулж байгаа. Ард түмэн, эх орноо бодож ажиллана шүү. Арвилан хэмнэлт гэдэг юмыг хатуу ойлгоорой. Арвилан хэмнэлтийг цавчаа гэж ойлгож байгаа бол тийм юм байхгүй шүү. Хэрвээ тийм юм гарах юм бол ажлаа өгөөд хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээд яваарай” гэсэн юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.183
эрүүл мэндийн яам газар гэж мөнгөний хүмүүс байдаг юм биш үү эмч нар нь хүртэл зоосны нүхээр л харж эмчилгээ хийдэг болсон биз дээ
Хариулах64.119.26.229
Ах дүүгээрээ нийлж авсан циркийг улсад нь эргүүлж өгөөрэй.Энэ нөхрийг өөрийг нь ч шалга.Уул уурхай,газар нутаг зарсан асуудал яригдаад бсан шүү.
Хариулах124.158.87.75
Болтугай, болтугай,
Хариулах66.181.179.212
Энэ мэт. бусдын. гараар. могой бариулж хариуцах эзэнг. холдуулж төсөвийн мөнгө 50% завьших. арга. Хотын. дарга ийм юмнаас. зайлж байгаад талархая. Шударга. байхад ард түмэн түшээд. амьдаралын хүч аясаараа үйлчилдэгийг. мэдэрсэн хүндээ.Зөв үйлдэл зорилгоо биелүүлдэг.
Хариулах