А.Амундра МАН-д элсчээ

18 цаг 2 минутын өмнө

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсанд "Хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын шилдэг менежерүүдийн нэг А.Амундра МАН-д элслээ.

 А.Амундра нь намын шинэчлэл, “Алсын хараа 2050” хөтөлбөрийг дэмжиж, 100 жилийн ойн босгон дээр МАН-д элслээ.

Тэрбээр Монголын анхдагч цахим хэвлэлийн нэг news.mn-ийг үүсгэн санаачилж, Боловсрол, Eagle, Movie box зэрэг телевизүүдээс бүрдсэн “Массмедиа” компанийг удирдаж, сэтгүүл зүйн салбарт 15 жил ажилласан туршлагатай шинэ үеийн төлөөлөл болсон шилдэг залуу менежер юм.

Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэх чин сэтгэлтэй хэн бүхэнд МАН-ын үүд хаалга нээлттэй" хэмээн бичсэн байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.23.226
    5 цагийн өмнө

    hatuu geshuunchlelee ali ali nam n bolimoor uym,ard olnoo 2 taltsuulhaa bolimoor bna,ter namin tuhai huulia yaraltai gargaval taarna

    Хариулах
  • 64.119.22.119
    13 цагийн өмнө

    16 oni songuulid ih uureg guitsetgej baisan nuhur. Ugaasaa l MAN-n demjigch bsan

    Хариулах