Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн өнөөдөр цахимаар хуралдлаа. Хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн сайд бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Х.Нямбаатар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 35 гишүүн оролцож, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлыг шинэ шатанд ахиулах хүрээнд таван уриалгыг дэвшүүлжээ. Үүнд:
1.Иргэдийн эрх зүйн мэдлэг мэдээллийг дээшлүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх
2.Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, үндсэн чиг үүргийг гардан хэрэгжүүлдэг хамтарсан багуудад санхүүжилт олгох
3.Зөрчлийн тухай хууль болон эрүүгийн тухай хуулийг иргэд олон нийтэд зөв сурталчлан таниулах зорилтын хүрээнд салбар зөвлөл бүр соён гэгээрүүлэх арга хэмжээ зохион байгуулах
4.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд цахим шилжилтийг хийх
5.Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлд үйл ажиллагаагаа явуулж байгаа бүх байгууллагууд мэдээллийн сувгаа нэгтгэж ажиллах зэрэг уриалгуудыг дэвшүүлж зөвлөлийн гишүүдийг хамтран ажиллахыг уриаллаа.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна