"Ерөнхийлөгч ээж дээрээ очиж золгоогүй" гэв

2021/02/12

Хөл хорионы үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэглэм зөрчиж, Яармаг дахь ээж дээрээ очиж золгосон тухай зураг, мэдээлэл сошиал орчинд тарсан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

Тайлбарт "Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээрх шийдвэрийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд баярын энэ өдөр ээжтэйгээ цахимаар золголт хийсэн. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хөл хорионы дэглэмийг зөрчиж, Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид байрлах ээжийндээ очиж золгосон байж болзошгүй гэх үндэслэлгүй мэдээлэл цахим орчинд гарсан байна" гэв.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.164
    2021/02/15

    Ямар гое харштай бм бэ ээж нь.

    Хариулах
  • 192.82.69.204
    2021/02/14

    Ard Irgeddee ulger uzuulj ochihgyi baih ne zuv sh dee Ochsonch yadgiin bish. Tegvel deer doorgyi hyylia sahina

    Хариулах
  • 66.181.188.161
    2021/02/13

    За хөөш золгосон ч яадгийн ямар их сонин монголчууд вэ? бие биенээ хэмлэж кайф авдаг садист монголнууд олширлоо одоо үүнийгээ л больчихооч биднийг ийм тэнэг мунаг ярдаг нохой мэт хэдэн биенээ хэмлэдэг болохоор атга чимххэн яс хаяж өгөөд түүнийгээ булаалцалдан нэгийгээ үзэж нэхийгээ тайлалцаж байх хойгуур яаж байна.Үхэр жил ирлээ үхэр хочит могулуудаа жаахан аятайхан байж байгаад цар тахлаа хохирол багатай давчихья дараа нь Оюутолгой Салхитын ордоосоо иргэн бүр 10 кг алт авахаа бодьёо ингэж болохгүй эвтэй байцгаая алийн болгон үхэр малаараа дуудуулж унж дорой явах гэсэн юм.

    Хариулах