Л.Бямбасүрэн: Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцна

С.Гандэлгэр
2021/02/15

ЭМДҮЗ-ийн тогтоолоор “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын" эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар шийдвэрлэсэн гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн мэдээллээ.

Тэрбээр " Зүрх мартахгүй төслийн хүрээнд олон хүүхдэд амьдрал хайрласанд талархал илэрхийлье. 2021-01 дүгээр сарын 22-ны өдрийн ЭМДҮЗ-ийн хурлаар “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төсөл танилцуулагдаж, дэмжигдэн, батлагдаж ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн. Энэ тогтоолд “Зүрхний болон гол судасны төрөлх гажгийн мэс заслын “ эмчилгээг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцахаар болсон таатай мэдээг дуулгая." гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна