МАН, МАХН Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө нэгдэхээр ярилцаж байна

2021/02/15

А.Гитлерийн хэлсэн "Улс төр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш" гэдэг үгийг батлахуйц нэгэн үйл явдал Монголын улс төрд өрнөж байна.

Тодруулбал МАН, МАХН нэгдэхээр яриа хэлэлцээ явагдаж буй аж. Учир нь МАН-ын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ямар ч хамаагүй үнээр ялах, үүний тулд зөвхөн уг сонгууль төдийгүй ер нь цаашид хамгийн том санал хуваагч байх магадлалтай улс төрийн хүчинг өөртөө нэгтгэх, төвлөрөл бий болгох шаардлага байгаа. Харин МАХН, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд нэгэнт улс төрийн зам нь мухардаж эхэлсэн тул ямар нэг байдлаар эрх баригч хүчинтэй тохиролцоо хийж, эрх мэдэлд хүрэх хүсэл бий.

МАН, МАХН-ын дээрх шаардлага тус хоёр намыг нэгдэх яриа хэлэлцээг эхлүүлэхэд хүргэсэн бололтой. МАН, МАХН нэгдэх яриа хэлэлцээг хоёр талаас МАН-ын ЕНБДарга Д.Амарбаясгалан, МАХН-ын ЕНБДарга Б.Тулга нар ахлан хийж буй юм байна.

МАН-ын зүгээс МАХН-ыг намаа татан буулган, дагаар орохыг санал болгосон бол МАХН ямар нэг хэлбэрээр намууд нэгдэж буй мэт хууль эрх зүйн шийдлийг гаргах хэрэгтэй гэж үзэж буй гэнэ.
 
Сонирхолтой нь уг яриа хэлэлцээг УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга С.Ганбаатар анхнаасаа эрс эсэргүүцэж буй бөгөөд хэрэв МАН, МАХН нэгдвэл уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, бие даагч болно гэдгээ МАХН-ын удирдлагуудад шуудхан илэрхийлжээ.

Нэгдсэн намын удирдах зөвлөлд МАХН-аас хэдэн хүн багтах, Засгийн Газарт хэдэн сайд орж ажиллах, цаашид нэгдсэн нам шийдвэр гаргахдаа ямар квот, зарчмаар ажиллах вэ? гэх мэт асуудлыг талууд ярилцаж буй бөгөөд уг асуудлуудаар нэгдсэн шийдэлд хүрэх эсэхээс МАН, МАХН нэгдэх үү? үгүй юу? гэдэг нь эцэслэн шийдэгдэх юм байна.Мөн хэрэв нэгдэх асуудлаар ойлголцож чадахгүй бол МАН, МАХН-ын эвсэл байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох хувилбар ч бий аж.

Эх сурвалж: Sonin.mn



Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.57.200.182
    2021/02/26

    Монгол ялна

    Хариулах
  • 23.250.92.230
    2021/02/26

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 45.72.46.224
    2021/02/26

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 104.227.93.237
    2021/02/26

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 138.128.88.195
    2021/02/26

    Луйварчид

    Хариулах
  • 45.57.201.181
    2021/02/26

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 144.168.159.32
    2021/02/25

    Луйварчид

    Хариулах
  • 192.241.91.205
    2021/02/25

    Юу л болох гээд байна даа

    Хариулах
  • 45.72.62.229
    2021/02/25

    Монгол минь яанадаа

    Хариулах
  • 45.72.46.134
    2021/02/25

    Монгол ялна

    Хариулах
  • 23.250.93.123
    2021/02/25

    Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ

    Хариулах
  • 138.128.89.105
    2021/02/25

    Монголын заяа их муу муухай бүхэн хол байг

    Хариулах
  • 202.9.46.165
    2021/02/16

    Иргэн: Ганбаатарын зөв. Анх энэ хоёр нам нэг угшилтай ,коммунист, намууд шүүдээ. Одоо Н. Энхбаярт л албан тушаал амлаад л нэгтгэх гээд байгаа байгаадаа. МАН ын удирдлагууд ч сайхан хулхи дагалдах. Энхбаяр ч хууртагдана даа.

    Хариулах
  • 202.9.40.200
    2021/02/16

    Zuv zuv Sain baina bolj baina. Herev yag tegej chadval sain shuu ! zuv zuv shuu !

    Хариулах
  • 59.153.113.86
    2021/02/16

    ман ч ядарч эхлээ юу дээ

    Хариулах
  • 58.108.114.16
    2021/02/15

    Ug ni neg l nam Ulsturchdiin huviin ambitsaas bolj l hagarsan

    Хариулах
  • 203.91.115.53
    2021/02/15

    "Сарьсан багваахай" нам улс төрийн корона гэж байж болох нь ээ дээ

    Хариулах
  • 103.57.95.130
    2021/02/15

    Хүлээсэн хүн чинь үхэхиймүү

    Хариулах