Увс аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч тус бүрт 1.9 саяар таблет авч өгөх тендер зарлажээ

С.Гандэлгэр
2021/02/19

Өнгөрсөн онд зохион байгуулагдсан орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшин сонгогдсон Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд 80 сая төгрөгөөр нийт 41 ИТХ-ын төлөөлөгчдөө таблет авч өгөхөөр тендер зарлажээ. Тус таблетаар санал хураалтад оролцох бөгөөд эл үйлдлийг цар тахлын үед эдийн засгийн хүнд байдалд байхад төлөөлөгч тус бүр 1.9 саяр төгрөгийн үнэтэй таблет авах нь буруу хэмээн иргэд дүргүйцэж байна. Зарим аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгч цалин, урамшуулалгүй ажиллаж улсын төсвийг зөв зарцуулахаар ажиллаж байхад Увс аймгийн ИТХ-аас 80 сая төгрөгийн таблет худалдан авах тендер зарлах нь энэ цаг үед зохимжгүй шийдвэр юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна