Сонгуулиар түгээсэн худал, бүрэн бус мэдээллийн цогц судалгааны үр дүнг танилцуулна

С.Гандэлгэр
2021/02/23

"Орон нутгийн сонгуулиар түгээсэн худал, бүрэн бус бусад мэдээллийн цогц судалгаа"-ны тайланг өнөөдөр танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

УИХ-ын сонгуулийн үеэр “Баривчлах”, “хорих”, “шүүх”... зэрэг үгсийг нийгмийн мэдээллийн сүлжээнд хамгийн их ашигласан бол орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеийн түлхүүр үг “Түгжрэл” байжээ. 

УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн аль алинд нь сонгуультай холбоотой мэдээллийн 70-аас дээш хувь нь худал, гуйвуулсан мэдээлэл байжээ. Цаг үеийн мэдээллийн хөтөлбөрөөр сурталчилгаа түгээх нь хуулиар хориотой боловч, сонгуулийн үеийн мэдээллийн хөтөлбөрөөр түгээсэн сонгуультай холбоотой агуулгын 70 гаруй хувь нь шууд болон далд сурталчилгаа байсан. 

Эдгээр болон бусад мэдээллийн талаар өнөөдөр (2021.02.23)-ийн 14.00 цагт танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Оролцохыг хүссэн хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна