Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дахин Үндсэн хуулийн цэцийн байранд очиж, уулзалт хийгээд буцжээ.
Төрийн хамгаалалт дор ойрхон давтамжтай болж буй уулзалтуудаар чухам юу яригдаж байгаа нь анхаарал татаж байна.
Үндсэн хуулийн цэц Х.Баттулга нарын үе үеийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэх утга бүхий гомдлыг хүлээн авч, хэрэг нээн шалгаж буй.
Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаа учраас хандаж байгаагаа мэдэгдсэн юм.
Магадгүй тэрбээр энэ асуудлаараа цэцийнхэнтэй удаа дараагийн уулзалтыг хийж буй болов уу гэх хардлага, хандлага олон нийтэд байгааг сошиал сүлжээнд нийтлэгдэж байгаа мэдээллүүдээс харж болохоор байна.
Сануулахад, Үндсэн хуулиндаа өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших боломжгүй гээд заачихсан байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь өнөөдрийн маргааны үндэс болсон гэж хэлж болно. Дээр нь энэхүү зүйл заалтыг 2025 онд хэрэгжүүлнэ гэж байгаад нааш нь татаж, 2021 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжинэ гэж өөрчилсөн байдаг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.61
Hurelsuhee chi olon mongolchuudtai oroldood bga shuu anhaaruulchii
Хариулах