С.Амарсайхан: Үйлчилгээний байгууллагууд баг насны хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шийдвэр огт гараагүй

С.Гандэлгэр
2021/02/26

Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан бодлого шийдвэр, дүрэм журам тодорхой байхад шат шатанд өөрөөр хэрэгжүүлдэг байж таарахгүй гэдгийг анхаарууллаа.

Тэрбээр "Худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг хүүхдэд үйлчлэхгүй, багачуудад насны хязгаар заана гэсэн шийдвэр огт гараагүй гэдгийг онцлон хэлье. Төрийн бодлого шийдвэрийг дунд, доод шатныхан хэрэгжүүлж, шаардлага тавихдаа, ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг төөрөгдүүлж болохгүй. Өөрсдөө дүрэм журамтайгаа сайтар танилцаж, нэгдсэн ойлголттой болсны үндсэн дээр хаана ч ялгаагүй нэг л шаардлагаа тавих ёстой. Орон нутагт байна уу, нийслэл хотод ч байна уу, төрийн шийдвэрийг дур зоргоороо өөрчилж, зохиож болохгүй" хэмээн цахим хуудсаараа дамжуулж бичжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна