ВИДЕО: Дуучин Т.Дэлгэрмөрөн хар тамхины асуудлаараа тайлбар хийлээ


Хэдхэн хоногийн өмнө дуучин Т.Дэлгэрмөрөн гэр бүлийнхээ хэрүүлийг олон нийтийн сүлжээнд лайв хийж цацсан. 

Тэрбээр "Оройн мэнд монгол ахан дүүс минь. Анандыг хүний төрсөн өдөр дээр байна гэхээр нь ахиад согтууруулах ундаагаа уугаад эхэлчихсэн юм болов уу гэж бодоод гэрт нь ирлээ” гэхэд Ананд буюу Солонгон ааш "Чамайг ямар хүн гэдгийг батлах гэрч байна. Миний асрагчийг чи яаж дээрэлхэж, хөөж явуулах гэж байснаа мартчихсан уу. Ямар ч эцэг хүн уянгын уянгын пост бичээд гэртээ алцайгаад хэвтдэггүй юм шүү. Чи бол арчаагүй хүн” гэсэн юм.

Гэр бүлийн хүчирхийллийн хэргээр дуучин Т.Дэлгэрмөрөнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Учир нь түүний эхнэр Х.Ананда хоёрдугаар сарын 28-ны өдөр 102 дугаарын утсанд дуудлага өгснөөр хэргийг шалгаж эхэлсэн байдаг. Шууд лайвны үеэр олон нийтэд Х.Ананда нь Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэдэг талаар ярьсан юм.

Тэгвэл уг мэдээллийн дагуу өчигдөр /03.01/ цагдаагийн байгууллага Т.Дэлгэрмөрөнгөөс хар тамхины шинжилгээ авсан байна. Гэтэл түүний шээсний шинжилгээгээр түүнээс хар тамхины бодис илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархлаа.

Үүний талаар, Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа дахин мэдэгдэл хийлээ.

Тэрбээр  "Анандаа миний талийгаач эхнэрийн алтыг авдраас хулгайлсан. Надтай эргээд нийлэхэд нь би хэвлийд нь байгаа үрээ бодохдоо би түүнийг өршөөсөн. Эргээд би тэр алтаа асуусан, хайсан. Ломбардад тавьчихсан юм байхдаа гэж би дотроо бодсон. Үгүй. Гэтэл тэр аль хэдийн хайлуулаад зарчихсан байсан. Өшөө миний гэрээс зөндөө их зүйл хулгайлсан. Охиндоо хадгалсан байсан мөнгийг минь намайг унтуулчхаад , Зөөсийг унтчихсан байх хойгуур шөнө босоод миний хадгалдаг газруудаас бүх мөнгийг нь авчихсан байсан. Шөнийн цагаар нялх нойтон хүүхэдтэй, гэртээ хоёрын хоёр залуутай. Болохгүй биз дээ. Би эр хүн биз дээ, би хүний нөхөр,хүүхдүүдийнхээ аав биз дээ. Хэн ингэж тэвчиж явах юм бэ. Хар тамхи татаж, хэрэглээд мансуураад явж байгаа, цуснаас нь илэрсэн хүн ингээд эрх чөлөөтэй явж байдаг юм уу" гэлээ.   



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2021/03/04

    mongoo dansandaa hadgaldagumu haaaha hogshin nastai hvn bish yahara gerte mongo nuudii hadgalaamj ntpt hiigch hudla zgp

    Хариулах
  • 86.106.74.202
    2021/03/04

    Энэ 2 ч хоёулаа сэтгэхүйн тал дээр асуудалтай, нэг л хэвийн биш болчихсон юм шиг байна.Арай 2-лаа мансууруулах бодис хэрэглэдэг юм биш биз.Цагдаагийн хяналтанд авахгүй бол ийм байдлаас болж онц ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж мэдэхээр юм бна.

    Хариулах
  • 66.181.161.25
    2021/03/03

    монголчууд бүгд дуулна дуугаар хоолоо олжяваа нь та нар бусдад хэрүүлээ битгий нялз утаггүй хүмүүс

    Хариулах
  • 66.181.161.6
    2021/03/03

    hudalch duuchin gawyat bailaa yu

    Хариулах
  • 66.181.190.81
    2021/03/03

    за яршиг хэдэн кг алт байсан юм бэлэн мөнгө хадгаллаа юу яах гэж худлаа ярьдаг байна ааа

    Хариулах
  • 202.126.90.127
    2021/03/03

    Хар тамхичид юмуу ямарч боловсрол алга гөр бүлийн 2 хоёулаа хар тамхи хэрэгоэж бөйхад цус шээснээс нь хар тами илэрё байхад шоронпоо хий насаар хорь эсвэл хятад шиг цаазлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.13
    2021/03/03

    Ichsendee amidrax argagvi boloxwiidee ene xvn yanaa

    Хариулах
  • 64.119.25.169
    2021/03/03

    Энэ одоо хэнд уурлаад байгаам. Чиний сонгосон эмэгтэйл биздээ. Ичих булчирхайгүй 2 балай юмнууд чинь

    Хариулах
  • 66.181.176.88
    2021/03/03

    Эхт өнчин өөдөө, эцэгт өнчин уруугаа гэж Дэлгэрмөрөнтэй үлдсэн охин нь л их шаналдаг байх даа.

    Хариулах
  • 103.26.194.203
    2021/03/03

    Наад хүүхэн чинь чамаас салбал амиа аваад явж чадахгүй арчаагүй хулгайч хүүхэн байна.Эртхэн салсан нь дээр юм даа гэр бүлийнхээ дотоод асуудал аа дэлгэх нь буруу амжилт

    Хариулах
  • 202.9.46.199
    2021/03/02

    odoo naad ger byliinxee asuudliig uursduu shiid dee. Xyn bolgond ail byrd asuudal bdag. Ulgiitei xyyxed xyrtel uurtuu taarsan asuudal bdag gedeg. Ingej dotood asuudlaa busdad ix delgex demii bxaa. Boloxgyi bol bolichix gej saixan yum bdag.

    Хариулах
  • 103.212.119.93
    2021/03/02

    emegtei hunii aashiig yay gehev. gehdee l buur dotroos ideed galzuuruulah shaham ug hel uildeltei huuhen bdag wm bnle shu. zoltoi l gar hurchiheegui. erthen hol baisan n deer wm bnlee. aygu bol shorond suuj duusah wm shig sanagdaj bilee?

    Хариулах