“Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ

С.Гандэлгэр
2021/03/04

“Нюанс” хамтлагийн дуучин Д.Дүйнхэржавын хөрш нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаа мэдэгджээ. Тодруулбал, түүнийг “Гэртээ 15.00-20.00 цагийн хооронд өдөр бүр дууны бэлтгэл хийдэг. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 12.4 дүгээр зүйлд зааснаар Орон сууцны дэвсгэр газар, талбайг зориулалтын бусаар ашиглаж, амгалан байдлыг алдагдуулж байна” хэмээн үзсэн утга агуулга бүхий бичгийг түүнд өгсөн байна. Харин шүүхэд албан ёсоор хандсан эсэх нь тодорхойгүй байна.

Энэ талаар дуучин Д.Дүйнхэржав өөрийн цахим хуудаснаа “Хаалга тогшоод нээтэл шинэ хөрш захиа өгч байна. Гэртээ дуулсан гэж шүүхэд дуудагдсан анхны дуучин болох вий дээ” хэмээн бичжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5.5.1-д:

“Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг.




Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.70.141
    2021/03/05

    МУУХАЙ ДУУЛДАГ ЮМ БАЙНА

    Хариулах
  • 122.201.31.164
    2021/03/04

    Хаана байгаагаа мэдэрч ажил гэрээ ялгаж амьдар. Гэртээ орилмоор дуулмаар байгаа бол сингл хауснд л амьдрах нь зөв байх Нийтийн байр бол нийтийн л байр Тэнд 8 хоногтойгоос 80 гарсан настнууд амьдардаг Тэдэнд өөрийн гэсэн орон зайг нь үлдээ дуучин минь

    Хариулах
  • 203.91.115.51
    2021/03/04

    Зөв зөв. Хуулиа л дагах хэрэгтэй. Энэ иргэнээр маш их бахархаж бна. Өөрийхөө төлөө тэмцэж чадсан бна. Браво

    Хариулах
  • 122.201.23.84
    2021/03/04

    Оройн 22:00 цагаас өглөөний 6:00 цаг бол амгалан тайван байдал гэж үздэг

    Хариулах
    • 203.91.115.51
      2021/03/04

      Гэртээ яаг амраад хэвтэх гэж бхад нэг юм орилоод бвал хэцүү биздээ