Х.Нямбаатар: Т.Чимгээд ТЕГ-ын Мөрдөх албаны дарга ''Хүүхэд чинь үхсэн, нүгэл чинь нүдээрээ гарлаа'' гэсэн байна. Тэр хэргийг шалгуулахыг хүссэн

2021/03/08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар С. Зориг агсны амь насыг хохироосон хэмээн яллагдсан Т.Чимгээтэй уулзах уулзалтын үеэр ийн өгүүлсэн юм.

''Ардчилсан төртэй Монгол Улсад хэн нэгнийг эрүүдэн шүүдэг явдлыг таслан зогсоох ёстой. Өнөөдөр бид Т.Чимгээгийн С. Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутай эсэхийг бус эрүүдэн шүүсэн явдал шүүхээр шийдэгдэхгүй 2 жил болж гацаж буй явдлыг олон нийтийн анхаарлын төвд авчрахыг хүслээ. 

Энэ хэрэгт Т.Чимгээг холбогдуулан шалгаж эхлэхээс өмнө 2014 онд Т.Чимгээгийн утасруу нэг эрэгтэй хүн байнга мсж явуулж ''найз нөхөд больё'' хэмээн гуйж. Т.Чимгээгийн амьдардаг Эрдэнэт хотод очиж уулзаж итгэлийг нь олж авсны дараа 2015 онд ''Tэрэлж'' зочид буудалд уулзаж согтууруулах ундааны зүйлд мансууруулах бодис хольж Т.Чимгээгийн биометр хээг хуулбарлан хүчээр авсан. 50мл согтууруулах ундаа уусны дараа Т.Чимгээгийн бие огт мэдээгүй болсон нь уг эр уг согтууруулах ундаанд мансууруулах бодис хольсон гэх таамаглал төрүүлж буй юм. Улмаар Т.Чимгээг ухаангүй байхад нүцгэлж зүй бусаар зураг авч бичлэг хийсэн. Эдгээр мэдээллийг нийтэд ил болгохыг Т.Чимгээ өөрөө зөвшөөрсөн. 

Эрүүдэн шүүлт явагдахыг монгол улсын 3 сая иргэн өөрийн нүдээр харсан. Эл явдал тодорхой болчхоод байхад улсын дээд шүүх өнөөдрийг хүртэл энэ хэргийг эцэслэн шийдэхгүй гацааж буй нь харамсалтай. 

Шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож мөрдөн байцаах ажиллагааг дахин эхлүүлэх хэрэгтэй.

Шүүхээр шийтгүүлсэнээс хойш хэргийн захиалагчтай холбогдох хэргээр Т.Чимгээгээс мэдүүлэг аваагүй. Мөрдөх алба зарим хэргийг нээгээд зарим холбогдуулан шалгах ёстой хүмүүсээ мартдаг явдал байна. Холбогдох байгууллагууд дахин шалгах ёстой'' хэмээсэн юм. 

Том охин нь зам тээврийн ослоор зуурдаар нас барахад Т.Чимгээг ажилд явдалд нь оролцуулаагүйгээр барахгүй, ТЕГ-ын Мөрдөх албаны дарга Бархас ''Хүүхэд чинь барсан нь нүгэл чинь нүдээрээ гарч буй явдал'' хэмээсэн. ''Намайг сэтгэлээр унагаж, энэ хэргийг хүлээлгэхийн тулд зориудаар миний охины амь насыг хохироосон байж болзошгүй'' хэмээн Т.Чимгээ үзэж буй учир энэ хэргийг шалгуулах хүсэлт гаргасан байгаа.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.113.146
    2021/03/09

    сайн танихгүй мэдэхгүй эрэгтэй хүнтэй яагаад уулзаа вэ, сонин юм бэ

    Хариулах