Таван толгой түлш ХХК-иас "Сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагч эд худалдан авах" тендер зарлажээ. Тендерийн нийт төсөвт өртөг нь 28,848,240,000 төгрөг бөгөөд санхүүжилтийг энэ онд багтаан шилжүүлэх аж.
Тендерийн урилгад зааснаар "Гэрээгээр нийлүүлэх бараа нь аль ч улсын гарал үүсэлтэй байж болно" гэсэн бөгөөд нийлүүлэгчийг дотоодын аж ахуй нэгж байгууллагуудаас сонгон шалгаруулах юм.
Таван толгой түлш ХХК-ийн захирал М.Ганбаатар өнгөрсөн сард "2021 онд дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэхээр төлөвлөж байна" хэмээн мэдэгдсэн. Гэвч уг тендерээс харахад гадаадад үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг дотоодын компани оруулж ирэх боломжтой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна