Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ

С.Гандэлгэр
2021/03/10

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2021 оны 3 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 83 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 67 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Тухайн хугацаанд эрүүгийн 548 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ.  Одоогоор ажиллагаанд 522 хэрэг шалгагдаж байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.221
    2021/03/10

    Yamar hunii urs bdag uym boldoo

    Хариулах
    • 64.119.21.70
      2021/03/12

      Хэцүү шүү. Ар гэр, үр хүүхдүүд, эцэг, эх садан төрөл, ах дүү нар нь давхар яллагддаг. Амьдын тамд унагадаг даа.