Төрсөн дүүгээ хэрцгийгээр хөнөөсөн Г-д бүх насаар нь хорих ял төлөвлөжээ

2021/03/10

Төрсөн ах нь дүүгээ онц ноцтойгоор амийг нь бүрэлгэсэн хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөсөн байна.

Сануулахад, өнгөрсөн оны 11-р сарын 03-ны өдөр 16 настай охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад ор сураггүй алга болсон тул ар гэрийнхэн нь цагдаад хандсан байдаг. Улмаар охины цогцсыг 2020-11-23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх гэр хорооллын гудамжнаас хоёр ширхэг шуудайнд дэвтэр номны хамт байхыг нь олсон.

Талийгаач охиныг хөнөөгөөд мөчилсөн байсан бөгөөд уг хэргийг төрсөн ах 18 настай Г гэгч ах нь үйлдсэн болох нь тогтоогдсон байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.14
    2021/03/10

    Яагаад дүүгээ хэрцгийгээр хөнөөх боловоо аав ээж нь хэцүү байгаа чухам юу болов нөхдүүд сайн тодруулж ялгаа салгааг нь гаргаарай насаар нь хорих ч яахав хорино л биз.Сайн ул суурьтай шийдээрэй хөөрхий

    Хариулах