М.Бадарчийн ДОПИНГ баталгаажсанаар ЦОЛ НЭМЭХ БӨХЧҮҮД

С.Гандэлгэр
Өчигдөр 13 цаг 11 минут

Үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын арслан М.Бадарчийн "А" сорьцноос допинг илэрсэн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл түүний хувьд энэ сарын 4-ний өдөр "Б" сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан. Улмаар Улсын арслан М.Бадарч допингийн эсрэг байгууллагад хүсэлт гаргаж, "Б" сорьцыг задлах, шинжлэх ажиллагаанд өөрийн биеэр оролцохоор БНСУ-г зорьсон юм. 

Харин Улсын арслан М.Бадарчийн "Б" сорьцын хариу эерэг гарч, допинг хэрэглэсэн эцсийн байдлаар тогтоогджээ. Тэгвэл М.Бадарч допинг хэрэглэсэн нь баталгаажсанаар Үндэсний их баяр наадмаар гаргасан амжилтыг тооцохгүй болох бөгөөд Арслан цолыг хураах юм. 

Үндэсний их баяр наадмын тавын даваанаас хойш М.Бадарчид унасан бөхчүүд тухайн давааг авч, цол нэмэх учиртай. 

Тавын М.Бадарчид унасан бөхчүүд:

Тавын даваанд өвдөг шороодсон Аймгийн арслан Б.Баянмөнх улсын начин цолтой болно. 

Улсын начин Э.Даш Улсын харцага цолтой болно. Аймгийн арслан С.Сүхбат Улсын заан болох бол Наймын даваанд өвдөг шороодсон Улсын аварга О.Хангай чимэг нэмэх юм. Харин Есийн даваан үзүүрлэсэн Улсын харцага Ц.Бямба-Отгон Улсын арслан цолтой болох юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.242.47.34
    Өчигдөр

    Допинг үнэхээр хор уршигтай. Хэрэглэсэн хүн нь бүр муухай. Эндээс хамгийн их хохирсон хүн аварга О.Хангай. Хэрэв допинггүй барилдсан бол түрүүлэх ч байсан юм билүү.

    Хариулах
    • 66.181.161.231
      Өчигдөр

      Допинг хор уршигтай бна шүү Хангай түрүүлэх байсан