Монгол-Афганистан: “Хөх чононууд” хожих уу

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 08 минут

Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг “Талын хөх чононууд” 2026 онд АНУ, Канад, Мексик улсуудад явагдах ДАШТ болон 2027 онд Саудын Араб улсад зохион байгуулагдах “Азийн Цом”-ын тэмцээнүүдийн урьдчилсан тэмцээний эхний шатны хоёр дахь тоглолтоо өнөөдөр Афганистан улсын шигшээ багтай хийнэ.

Өмнө нь болсон эхний тоглолтод манай баг өрсөлдөгчдөө 0:1 харьцаагаар хохигдсон бөгөөд энэ удаад хоёр бөмбөгийн зөрүүтэй хожих даалгавартай талбайд гарч байгаа юм. Афганистаны шигшээ баг нь чансаагаараа манайхаас дээгүүр буюу 156 дугаарт эрэмбэлэгддэг баг юм. Гэхдээ сүүлийн таван тоглолтдоо манайхаас бусдыг хожиж чадаагүй. Том багуудаас Ираны багтай тоглож, 1:6-гаар хожигджээ. Харин манай баг Ливантай тэнцсэнээс бусад дөрвөн өрсөлдөгчдөө, тэр дундаа Гүржийн шигшээд 1:6-гаар хожигджээ.
Бооцооны төвүүдэд тавигдаж байгаа бооцоогоор манай багийн хожих магадлал ялихгүй илүү буюу 30.3 хувьтай байгаа бол 26.6 хувь нь Афганистаныг хожно гэжээ. 43.1 хувь нь тэнцэнэ гэсэн байна.
Тоглолт өнөөдөр 15.00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд болно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.179
    23 цагийн өмнө

    Chononuud shig oilgoltsoj nevtreltsku bnuda

    Хариулах