УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.19/ хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулах шаардлагагүй. Энэ хуулинд зааснаар 20 хүртэлх хувийг буцаан олгож, 10 хүртэлх хувиар урамшуулна гэж заасан. Үндсэндээ 30 хүртэлх хувийг буцаан олгох тухай хуульд заасан гэсэн үг. 2020 ДНБ 27 их наяд байсан бол 2024 онд 74 их наядаар тооцон төсөвлөсөн. Ийнхүү иргэдийн төлж буй НӨАТ 5 дахин өссөн. ДНБ-ий өсөлт НӨАТ-ын орлого хоёр шууд хамааралтай бай ёстой. Өөрөөр хэлбэл ДНБ нэмэгдсэн бол нэмүү өртгийн буцаалт нэмэгдэх ёстой. Гэтэл НӨАТ-ын буцаан олголт 2020 330 тэрбум байсан энэ жил 490 тэрбумаар төсөвлөсөн. Ингээд тооцоод үзвэл энэ хоёрын өсөлт харьцангуй байна.
Иймд “Ногоон автобус”-ны асуудлаас болж иргэдийн татвар төлөх сонирхол эрс буурсан энэ үед хуулинд заасны 30 хувь хүртэл олгох хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна