Английн хөлбөмбөгийн домог Бобби Чарльтон нас нөгчлөө

Х.Батсайхан
2023/10/24

Английн хөлбөмбөгч, амьд ахуйдаа "Домогт" гэх тодотголыг хүртсэн цөөхөн тамирчдын нэг Сэр хэргэмт Бобби Чарльтон 87 насандаа өчигдөр нас нөгчлөө. 

Бобби Чарльтон 19966 онд Английн шигшээ багийг эхний бөгөөд одоогоор сүүлийн удаа дэлхийн аварга болоход гол тоглогч нь байж, гавьяа байгуулсан нэгэн юм. Замналынхаа ихэнх /1956-1973/ хэсгийг "Манчестер Юнайтед" багт өнгөрүүлэхдээ Европын Аваргуудын цомд түрүүлж, Английн аваргаар гурав, Английн цомын аваргаар нэг удаа шалгарч, 19966 онд Европын шилдэг хөлбөмбөгчийн "Алтан бөмбөг"-ийг хүртэж байв. Түүнчлэн, 2017 онд Уэйн Рүүни эвдэх хүртэл "Манчестер юнайтед" багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч байлаа.  

1994 онд Хатан хаан Хоёрдугаар Елизаветагаас "Сэр" хэргэм шагнуулсан тэрээр 758 тоглолтод оролцохдоо 249 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна