Сонгууль 2024: Аймаг, нийслэлийн ИТХ-ыг сум, дүүргийн ИТХ-аас бүрдүүлэх хувилбар

Х.Батсайхан
2023/10/30

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцсан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

 Шинээр боловсруулсан нэмэлт өөрчлөлтөөр сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар иргэдээс сонгогдож, харин Нийслэл, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон гишүүдээс бүрдүүлэх хувилбар орж ирж байгаа аж. 

Өөрөөр хэлбэл, нийслэлийн ИТХ, аймгийн ИТХ-ын сонгууль болохгүй, сум, дүүргийн төлөөлөгчдөөс авсан суудлын тоогоор харьцуулан Аймаг, Нийслэлийн ИТХ-д төлөөлөгч томилдог болох юм байна. 

Гэхдээ энэ нь нэг л хувилбар, энэ хувилбарыг ярихад намын бүлэг дээр санал зөрөлдөөн гарсан, тиймээс намуудтай зөвшилцөж шийдэхээр болсон гэсэн мэдээллийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өгөв.

Манай улс өмнө нь 1992 онд энэ хувилбараар орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа байгуулж байсан түүхтэй аж.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.12
    2023/10/31

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

    Хариулах