“Ханжоу 2023” Азийн пара наадам өндөрлөлөө

Х.Батсайхан
2023/10/30

“Ханжоу 2022” дөрөв дэхь удаагийн зуны спортын Азийн пара наадам амжилттай болж өндөрлөлөө.

Наадамд Азийн 33 улсын тамирчид өрсөлдсөнөөс БНХАУ-ын баг 214 алт, 167 мөнгө, 140 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлж, Иран, Японы тамирчид хоёр, гуравдугаар байрт оров. 

Нийт 502 алт, 499 мөнгө, 572 хүрэл медалийн ихэнхийг дээрх гурван улс хувааж авчээ.

 Хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн Монгол Улсын баг тамирчид 20 дугаар байрт жагслаа. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна