"Франс футбол" сэтгүүлээс шалгаруулдаг "Алтан бөмбөг" шагналыг Лионель Месси найм дахь удаагаа хүртлээ. Тэрбээр Парист болсон шагнал гардуулах ёслолын ажиллагаанд өөрөө очиж оролцон шагналаа гардаж авсан байна.
Хөлбөмбөгийн ертөнц урьд өмнө шагналуудаа олгохдоо хуанлийн жилд тохируулж, тухайн жилд сайн тоглосон хөлбөмбөгчийн аз шовойдог байсан. Харин "Франс футбол" өнгөрсөн жилээс хуанлийн жилээр бус, хөлбөмбөгийн улирлаар тооцон олгох болсноор Карим Бензема анх удаа энэ шагналын ээзнээр тодорч байсан юм.
Хуанлийн жилээр тооцох журам энэ жилийн тодруулалтад ч хүчтэй нөлөөлж, оны өмнө дэлхийн аварга цол хүртсэн Лионель Месси найм дахь удаагаа онцгойрсон юм.
Тэрбээр шагнал гардаж авсныхаа дараа "Ийм замнал туулна гэдгээ төсөөлж ч байгаагүй. Түүхэн дэх шилдэг багийн нэг хэсэг болж, хүнд хэцүү мөчүүдийн дараа ДАШТ, Өмнөд Америкийн цомд түрүүлсэндээ баярлаж байна" хэмээн ярьжээ.
Өнгөрсөн улиралд Лео:
Катар 2022 ДАШТ-д түрүүлж, өөрөө шилдэг тоглогчоор шалгарсан.
Бүх тэмцээнүүдэд 32 гоол оруулж, 25 гоол оруулжээ /Интер Майами ороод/.
ПСЖ багтайгаа Францын аварга болж, Супер цомын тэмцээнд түрүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна