Хотын дарга асан Ц.Батбаяр, нийтийн тээврийн дарга асан Ч.Сайханбаяр нарыг цагдан хорьжээ

Х.Есү
2023/11/01

Өнгөрсөн шөнө АТГ-аас Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр болон нийтийн тээврийн газрын дарга асан Ч.Сайханбаяр нарыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ. 

Тодруулбал тэднийг дээрх албан тушаалд ажиллаж байх үедээ авлига авсан байж болзошгүй хэмээн үзжээ. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг АТГ-д өгч шалгуулна гэдгээ мэдэгдээд байсан юм. Мөн автобусны худалдан авалттай холбоотой үе үеийн засаг дарга нарыг шалгуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байсан юм. 

Ийнхүү АТГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд хийгдсэн худалдан авалтуудыг шалгаж эхэлжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.18
    2023/11/02

    Миеэ.Энхболдыг хорих ёстой байх. Тэр их ч хөрөгөжсөндөө.

    Хариулах