Нүүрсний хэргийн нээлттэй сонсголыг ирэх сард зохион байгуулахаар болжээ

С.Гандэлгэр
2023/11/01

Удтал хүлээлгэсэн Нүүрсний гэх хэргийн нээлттэй сонсгол ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. 

Тодруулбал, шинээр байгуулагдсан "Нүүрсний" түр хороо өчигдөр /2024.10.31/ хуралдсан байна. Тус түр хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажиллаж байгаа бөгөөд М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Т.Доржханд, С.Ганбаатар, Э.Бат-Амгалан зэрэг гишүүд тус түр хороонд багтаж буй.  

Сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд ирэх сард зохион байгуулахаар болсон байна. Ингэхдээ хараат бус шинжээчийн тоог нэмэгдүүлж, мэргэшсэн хүмүүсийг ажиллуулахаар төлөвлөжээ. 

Сануулахад: Өмнөх түр хороог УИХ-ын гишүүн Г.Ганболд ахлан ажиллаж байсан бөгөөд нээлттэй сонсгол хийх өдөр цагаа товлосон байсан ч АТГ-ын хүсэлтээр хойшлуулаад байсан юм. Тодруулбал тус хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаагд саад учруулах эрсдэлтэй гэх шалтгаанаар хойшлуулсан билээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна