Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлээлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ. ХЗДХ-ийн дэнд сайд Б.Солонгоо хуулийн төслийн талаар хэвлэлд мэдээлэл өглөө.
Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагджээ. Аливаа хууль нь зохицуулах чадвараа хадгалахын тулд цаг үеэ даган өөрчлөгдөж шинэчлэгдэж байх учиртай. Энэ зарчмаар, 24 жилийн өмнө баталсан хуулийн чадамж буурсан тул Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулсан байна. Шинэ хуулийн төсөлд одоогийн хуулийн чадамж дутагдаж буй гэрлэгсдийн хариуцлага, хамтран амьдрагчдын харилцааг зохицуулах тал дээр түлхүү анхаарчээ. Түүнчлэн гэрлэгсэд, хамтран амьдрагсдын хүүхдийн өмнө хүлээх хариуцлагыг илүү нэмэгдүүлж өгсөн байна.
Иргэд уг хуулийн төсөлтэй УИХ-д өргөн өргөн баригдсаных нь дараа танилцах, саналаа илэрхийлэх бүрэн боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна