УИХ-ын Намрын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн газрын дарга н.Энхманлай эзэмшлийн газраасаа бусдад шилжүүлж, барилга байшин бариулан хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг зөрчсөн сургууль, цэцэрлэг, төрийн өмчийн эмнэлгийн асуудлаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд 19,325 нэгж талбар дээр 80,000 га газрыг эзэмшиж байна. Энэ суурь судалгаан дээр үндэслээд Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газрууд дээр шалгалт хийхэд Нийслэлд 166 ЕБС, 283 цэцэрлэг, 49 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага ажиллаж байгаагаас
-22 ЕБС,
-Зургаан цэцэрлэг,
-Есөн ЭМБ дээр газрын хэмжээнд өөрчлөлт орсон зөрчил илэрсэн байна.
н.Энхманлай дарга "Дээрх зөрчлүүд илэрсэнтэй холбоотойгоор, зөрчил гаргасан буюу өөрийн эзэмшлийн газраа бусдад шилжүүлж, барилга бариулж буй газруудыг зогсоох, зөрчлийг арилгуулах эрхийг Газар зохион байгуулалт, Геодези зурагзүйн газрын бүрэн эрхэд шилжүүлж өгөх утгатай хүсэлтийг Ш.Раднаасэд гишүүн гаргасан. Гэхдээ тэнд тодорхой хүмүүсийн өмч хөрөнгө байгаа. Түүнчлэн шийдвэр гаргасан этгээдүүд нь тухайн орон нутгийн болон төрийн өмчит байгууллагуудын дарга, албан тушаалтан, Засаг дарга нар байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдвэрээ хүчингүй болгох замаар хруульд нийцүүлж гаргаад, шүүхийн маргаан явсны дараа газар төрийн өмчид эргээд шилжих бүрэн бололцоотой" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна