Соёлын яамны орон нутгийн удирдлагууд ОЮУНЫ ӨМЧИЙН "ХУЛГАЙ" хийж, "Шар гэгээ" киног худалдан борлуулахыг завджээ

С.Гандэлгэр
2023/11/02

Оранж Энтертэйнмент, Рэд Пойнт медиа, Промикс Саунд продакшны хамтын бүтээн "Шар гэгээ" кино IPTV болон видео сангуудаар дамжин олон нийтийн хүртээл болж буй. 

Харин тус бүтээлийг салбар яам болон Соёлын яамны аймаг, сум нэгжийн удирдлагууд хууль бусаар худалдан борлуулахыг удаа дараа завдсан талаар Оранж Энтертэйнментаас мэдэгдэл гаргажээ. 

Тодруулбал, Соёлын яам 11 дүгээр сарыг "Соёлын бүтээлч сар" гэж зарласан. Үүнтэй холбоотойгоор аймаг, сум, нэгжийн удирдлагууд соёлын төвдөө "Шар гэгээ" киног хууль бусаар худалдан борлуулахыг удаа дараа завдсан байна. 

Гаргасан мэдэгдэлд Төрийн байгууллагын салбар нэгжүүдийн уг үйлдэл нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хуулийг илтэд зөрчиж байгаа тул харъяа нэгж байгуулагуудыг удирдлага, чиглэлээр ханган тус хуулийн тухай ойлголтыг өгч, уг үйл ажиллагааг нэн даруй зогсоож, залруулга хийхийг "Соёлын яам, Соёл урлагийн газраас хүсч байна" гэжээ. 

Соёлоо дэмжих учиртай Соёлын яам нь "Соёлын бүтээлч сар" аянаараа оюуны өмчийг хулгайлж, зарж борлуулахыг завдсан гэхэд хилсдэхгүй биз.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.165
    2023/11/03

    ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ МОНГОЛЧУУД ЯМАР Ч ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. БҮХ ЮМЫГ НАЙЗАН ДУНДАА. ДЭЭР ҮЕД ЮМ ХОВОР БАЙХРАД ХҮНИЙ ХУВЦАС ГУЙЖ ӨМСӨӨД ГОЁДОГ БАЙСАН. ОДОО БОЛ ӨӨР БАРИАД АВЧ БОЛОХГҮЙ Ч ХҮНИЙ ОЮУНЫ ХӨДӨЛМӨР. АВЬЯАС ХҮЧ ХӨДӨЛМӨР ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН. САЙД НЬ ҮҮНИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ БАЙМААРГҮЙ ЮМ.

    Хариулах
  • 103.57.92.143
    2023/11/02

    Энэ гамбир царайтай навшгар сайданцар байгаа юмуу.Байснаас байхгүй нь дээр амьтан.

    Хариулах