Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон хуулийн хүрээнд хамрагдаж буй салбарын сайд нар хариулт өгч байна.
Ц.Сандаг-Очир гишүүн “Цаашид хот төлөвлөхдөө дэд бүтцийг хэрхэн шийдэх вэ. Шинэ хуульд хэрхэн шийдэх вэ, тодорхой төлөвлөгөө, зохицуулалтууд туссан уу” гэж асуусан.
Асуултад хотын дарга Х.Нямбаатар уг асуултад “Бид цаашдаа хот хөгжүүлэхдээ дэд бүтцийн тал дээр өмнөх шиг төвлөөрсөн байдлаар шийдэхээс татгалзаж, бие даасан байдлаар шийдэх чиглэл барьж байгаа. Зургаан дэд төв тус, тусдаа эх үүсвэртэй байна гэсэн үг.
“Баянхошуу” дэд төвийн эхний 800 айлын орон сууц ирэх хавар ашиглалтад орно. Сэлбэ төвийн 12,000 айлын орон сууц барих ажил эхэлнэ. Сэлбэ дэд тов дээр 28 МВт-ын дэд станц ажиллаж байгаа. 2025 оны эхээр 63 МВт-ын дэд станц ашиглалтад орно. Тиймээс 5, 6, 7 буудал орчмын гэр хорооллыг барилгажуулахад техникийн нөхцөл хангалттай гэдэг дүгнэлтийг мэргэжилтнүүд бидэнд өгсөн” гэж хариулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна