Х.Нямбаатар: “Авлига хороолол” дээр шүүхийн шийдвэрээр, хуулийн хүрээнд иргэдийн өмчлөх эрхэнд халдах процесс явагдах байх

Х.Батсайхан
2023/11/03

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон хуулийн хүрээнд хамрагдаж буй салбарын сайд нар хариулт өгч байна.

Г.Дамдинням гишүүн “Хотын түгжрэл хүн, машинаасаа ч биш, авлигаас болсон гэж би боддог. Жишээ нь, “Авлигал хороолол” гэж газар байна. Улаанбаатар хотоос техникийн нөхцөл гараагүй байхад барилга эхлүүлдэг. Хуульгүй мэт авирладаг энэ байдал үргэлжилсээр л байна. Одоо орж байгаа багц хуулийг чинь батлаад өгье гэж бодъё. Хэрэгжүүлж чадах юм уу. Авлига хорооллуудыг цахилгаан, дулаанаар хангахгүй байх заалт энэ хуульд чинь байгаа юу” гэв.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ асуултад “Шунхлай” ШТС-ын газрыг өнөөдөр чөлөөлөөд дуусаж, Даланг нь өргөсгөх ажил эхэлж байна. байна. “S outlets”-ын тухайд өнөөдөр бүх бичиг баримтад гарын үсэг зураад дууссан. Буулгах ажил нь эхэлнэ. Үүний дараа “Авлига хороолол”-ыг буулгах ажил руу орно. Мэдээж хэрэг, шүүхийн шийдвэрийн дагуу, хуулийн хүрээнд хүний өмчлөх эрхэнд халдах процесс явагдах байх.

Та бүхэн надаас их богино хугацаанд олон юм шаардаж байна. Би Нийслэлийн засаг даргаар томилогдоод ажлын 17 өдөр л болж байна. Энэ хооронд хуулиа хийлээ, бүтцээ шинэчиллээ, газар чөлөөлөлт хийгдэж байна. Урт цагааныг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай болгохоор иргэдийнхээ саналыг сонсох улаанбаатар.мн гэдэг сайтыг ажиллуулж байна. Гэх мэтчилэн хийх ажил их байна” гэж хариулав.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.233
    2023/11/04

    зөв сайд таныг дэмжинэ олон жил бугшсан хүүрийн газар шиг болсон хотыг яаралатай цэгцлэхгүй худлаа шүүмжилээд доог хийгээд сууцгана ажил цэцгрээд ирэхээр бүгд л өөрсдийгөө магтаж эхлдэг жалга довны үзэлтэй монголчууд

    Хариулах
  • 202.126.88.149
    2023/11/04

    Монгол улсыг сагсаганасан юмнууд баллаж бна даа,буулга, торго,хорь гэх үг л амнаас нь гарахюм,тэгсэн мөртөө юу ч хииж бүтээхгүй,ямар сонин засаг төр вэ,тайван амьдрамаар бнаа ,ниигмээ бужигнужлааад байдаг төр засаг байдаг юм уу

    Хариулах
  • 139.5.216.95
    2023/11/03

    Хэзээч буулгуулахгүй хэрэв хүчээр буулгавал төлгөн коммунист бүгдийг шийдэж явах юмуу

    Хариулах
    • 59.153.114.89
      2023/11/04

      Буулга

  • 66.181.177.94
    2023/11/03

    Sain bna mod zuleg henees ch iluu heregtei humuus medej bgaach........ kkkk

    Хариулах
  • 66.181.185.109
    2023/11/03

    та нарын цүнх баригчдын хоосон толгой маны мангаруудын боловсрол мэдлэггүй тэнэг. толгойнууд аль ч талаасаа хүрэхгүй пөл пөл гэж шүлсээ үсэхргэсэн мангарууд хөдөө бэрх рүүгээ зайлаа аливаад шинжлэх ухааны үүднээс хандаач чадахгүй болохооро өмч гэж солиорч байна иим эргэж буцсан маны мангарууд өнөө хамаатан гэж бас мал шүү.халтар цүнх баригчид нутгаа янзал

    Хариулах