О.Цогтгэрэл: Эрх баригчдаа ингэж авлигатай тэмцэхгүй ээ

Х.Есү
2023/11/06

УИХ дахь ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. 

О.Цогтгэрэл: "Өнөөдөр бид гурван асуудлын хүрээнд хуралдлаа. Нэгдүгээрт засгийн газраас өнгөрсөн долоо хоногт өргөн бариад хэлэлцүүлэг нь эхэлж байгаа нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл бууруулах, гэр хорооллыг барилгажуулах гэдэг урт нэртэй хуулийн агуулгын хүрээнд. Хоёрдугаарт засгийн газраас Эрдэнэс таван толгой компанид бүрэн эрхт төлөөлөгч томилоод байгаа асуудал. Гуравдугаарт төсвийн хуулийн дагалдах хуулийн хүрээнд уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эдгээр асуудлыг авч хэлэлцлээ. 

Төсөв дагалдаж орж ирсэн биржийн тухай хууль бол ноцтой асуудал. Төрийн өмчийн оролцоотой бүхий л уул уурхайн компаниуд бараа бүтээгдэхүүн зарахдаа зөвхөн биржээр арилжаална гэж байгаа. Гэтэл одоо орж ирж байгаа энэ хуулиар шууд стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд биржийн биш арилжаагаар зарж болно гэж байна. Энэ бүгд чинь юуг илэрхийлээд байгаа юм бэ. Далд нууц, шууд худалдан авалтыг яагаад өөхшүүлээд байгаа юм бэ эрх баригчид аа. Үүний цаана ямар ашиг сонирхол нуугдаад байна вэ. 

Эрх баригчдаа ингэж авлигатай тэмцэхгүй ээ. Уул уурхайн салбарт хуульчлагдсан тогтолцоогоор авлига илүү өргөжлөө" гэлээ. 

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.34
    2023/11/06

    Bird deerees hudaldan avah heregtei haranguing bol yadaj iigeed borluulalt hiih l tsalingaa tavina biz dee Tsogtgerel Guaita mini Bas bisnesmen feed baigaa

    Хариулах