БХ-ын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын хуралд оролцлоо

Х.Есү
2023/12/15

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Бүгд Найрамдах Гана Улсад 2023 оны 12 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын хурал”-д оролцлоо. Хуралд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 91 орны 800 орчим төлөөлөгч оролцов.

Хурлын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Энхийн ажиллагаа хариуцсан орлогч, Энхийн ажиллагааны газрын дарга ноён Жиен Пиерри Лакруа, Цэргийн зөвлөх генерал Бирами Диоп нартай албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар тэдний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс санаачлан Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “НҮБ-ын энхийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагч, тэдний гэр бүлд дэмжлэг үзүүлэх жишиг төсөл”-ийн төслийг өргөн барилаа.

May be an image of 5 people and text

Төслийг хамтран хэрэгжүүлснээр энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд төслийг үр дүнтэй гэж үзвэл НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бусад улс орнууд манай санаачлагыг түүчээлэх боломжтой болох юм.

May be an image of 8 people, dais and text that says 'Peacekeeping Accra, Ghana PEACE BEGINS WITHME Peacekeeping inisterial Ghana 5-6.December2023 Women in Peacekeeping 生 Side ton Womeni Peacekeeping Opening remarks: USG Lacroix Keynote speaker: General Micae Byden, Supreme Commander Swedish Forces and Chair of the WPS CHODs Network BITALX'

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, хариуцлагыг сайжруулах, энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хамгаалах, энхийг сахиулах ажиллагаанд сэргээгдэх эрчим хүчийг өргөнөөр ашиглах, эмэгтэйчүүдийн энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх, энхийг сахиулагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллах санал, санаачлагуудыг тууштай дэмжин ажилладаг болохоо илэрхийлээд, үргэлжлүүлэн НҮБ-ын хэрэгцээ, шаардлага, Зэвсэгт хүчнийхээ боломжид тулгуурлан НҮБ-ын энхийг сахиулахын бэлэн байдлын системийн 2 дугаар түвшинд бүртгэлтэй “Инженерийн рот” болон “Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлэг”-ийн багуудыг 3 дугаар түвшинд ахиулан бүртгүүлэх, Монгол Улсаас Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа Мотобуудлагын батальоныг тодорхой түвшинд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр хангах, Монгол Улсад жил бүр зохион байгуулдаг энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд” олон улсын сургуулиар ирэх хоёр жилийн хугацаанд бүс нутгийн 1000 энхийг сахиулагчдыг ажиллагааны тактик, техник, мэргэжлийн ур чадварт сурган дадлагажуулах, ингэхдээ Африк тивийн улс орнуудын батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг өргөнөөр урин оролцуулах” зэрэг амлалтыг гаргалаа.

May be an image of 9 people, people studying and text that says 'UNRECK UN RESOURCEH PEACEKEEPING HUB H'

Сайд нарын хурлын үеэр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан салбар хуралдаанд ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын дарга, бригадын генерал Г.Болор илтгэгчээр оролцож, Монгол Улсын эмэгтэй энхийг сахиулагчдын тухай мэдээлэл хийсэн нь энэхүү Сайд нарын түвшний хуралд Монгол Улсаас илтгэгчээр оролцсон анхны тохиолдол боллоо.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр эдгээр өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шведийн Хаант Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

May be an image of 5 people, lighting, dais, crowd and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна