Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тэжээлийн экспортыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарчээ. УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан уг танилцууллаа.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт УОК-ын гишүүдтэй хамт орон нутагт ажиллалаа. Өнөөдрийн байдлаар арав гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа малчдын нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргалаа. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар малчдын бойлж ирсэн махыг зах зээлд оруулах дотоодын болон экспортын хэмжээг хангах шийдвэр гаргасан. Улмаар малчдаас мах худалдан авах 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн. Үүний хүрээнд малчдын махыг зах зээлийн үнээр худалдан авах, явуулын худалдаа хийх үүрэг даалгавар өгсөн. Хоёрдугаарт, малын тэжээл, өвсний хомсдол бий болж байна. Яагаад гэвэл, цаг агаар хүндэрч байгаа нөхцөл байдлаас үүдэж өвс тэжээлээ татаж авах боломж хомс, нийлүүлэлт хангалтгүй байна. Тиймээс өнөөдрийн хурлаас тэжээл экспортлохыг 2024 он дуустал зогсоох шийдвэр гарлаа" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна