НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ын зөвлөлийн гишүүнээр ажиллаж, 64 сая төгрөгийн урамшуулал авсан мэдээлэл өнөөдрийн “Нүүрсний сонсгол”-оор ил болов.
Энэ баримттай цуг 2018-2023 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр ажилласан Л.Одхүү гэгч 124,476,722 төгрөгөөр шагнуулсан мэдээлэл мөн хамт дэлгэгдсэн. Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-д 19.6 тэрбум төгрөгийн шуудай нийлүүлсэн “СБМ Хангай” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг Сэнгээгийн Бямбасүрэн нь “МБҮ трейд” компанийг Л.Одхүүтэй хамтран эзэмшдэг ашиг сонирхол нэгтэй хүмүүс юм байна.
Л.Одхүү нь нэгэн цагт Ж.Батбаясгалантай “Алтан хот” хэмээх ББСБ байгуулж явсан бизнесийн хамтрагч, Б.Оюунзулын нөхөр аж. Энэхүү “Алтан хот” ББСБ-ыг Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай хоёрынх ч гэдэг, учир нь Б.Оюунзул Т.Бадамжунайгийн охин юм.
Ж.Батбаясгалангийн гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн бол яах аргагүй Т.Бадамжунай. Энэ холбоо нь одоо ч хэвээрээ байгаагийн нэг илрэл нь Л.Одхүү юм биш биз. Гаальд ажиллаж байсан гэх Л.Одхүү яаж "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-д, хадам аавынхаа ойрын хүн Ж.Батбаясгалангийн хажууд ирдэг, сая, саяар нь өөрсдийгөө шагнадаг, олон тэрбум төгрөгийн тендерт ялдаг хэрэг вэ.
"Тавантолгой түлш" ХХК-ийн жишээнээс харахад, дарга нар засаглал сул, мөнгө ихтэй газрыг яаж ийгээд олдог /Эсвэл тийм болгож системчилдэг/, улмаар элдэв бараа таваар ”шахаж” хувийн бизнесээ болгож хувиргадаг байна.
Шахмал түлшийг мэдээж, шуудайд савлах ёстой, түүнийг нь хэн нэгэн нийлүүлэх хэрэгтэй. Энэ заавал улсыг хохироосон гэх гээгүй. Тендер, гэрээг нь ухаж үзвэл тодрох байх. Гэхдээ төрийн өмчийн үйлдвэрт бараа нийлүүлнэ гэдэг хэн хүний чаддаг ажил биш ээ л гэдгийг энд хэлэх гээд байгаа юм.
Т.Бадамжунай мэтийн үр дагавар, асуудлыг шийддэг арга барил хуучраагүй, гар хөл, үр удам, худ ургаараа зүсээ хувилгачихсан, төрд ажиллаж, улсын хөрөнгийг захиран зарцуулаад, сая, саяар өөрсдийгөө шагнаад, тэрбум, тэрбумаар нь бизнес хийгээд явж байна.
Т.Бадамжунай бол нэг л жишээ, өөр бусад авлигачдын хувьд ч адилхан байгаа. Монгол Улс бүр ч өөрчлөгдөөгүй, тогтолцоо яг хэвээрээ байгаа гэдгийг л мэдэж авлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.244
Батбаясгалан гөлөг
Хариулах178.174.229.45
ARDIIN NAMIIN CHIN HIISEN AJIL AA BAS HOISHID CH HIIH AJIL DAA
Хариулах66.181.161.188
Арай ара
Хариулах202.126.88.146
Barimt tai bol barigdsaa barigdsaa
Хариулах