Б.Энхбаяр: Н.Удаанжаргал, Б.Ганхуяг хоёр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд байнга цаас дэлгээд суудаг байсныг олон хүн мэднэ

С.Гандэлгэр
2023/12/21

Өнөөдөр /2024.12.21/ Нүүрсний" хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол дөрөвдэх өдөртөө үргэлжиллээ.  Өнөөдөр үдээс хойших сонсгол Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл, Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/, Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/-ийн талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Түр хороо даргалагч Б.Энхбаяр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар Х.Баттулгатай ойрын холбоотой гэж хэлэв. 

Тодруулбал тэрбээр  “Н.Удаанжаргал, Б.Ганхуяг хоёр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд цаас дэлгээд байнга л байж байдгийг олон  хүн мэднэ.ҮАБЗ-өөр энэ асуудал явдаг байсан байгаа юм.  Ийм байдлаар явж ирсэн“ гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.166
    2023/12/22

    шүүхийг яах ч боломжгүй тиймээс Ганхуягийг март зүгээр л ялыг эдлүүл

    Хариулах
  • 59.153.115.37
    2023/12/22

    Х.Баттулгын өрөөнд цаас дэлгээд байнга сууж байсан нь ойлгомжтой гнээ, ойлгомжтой шүү дээ. Удаанжаргалыг заавал ир гэж яагаад шахахгүй байгаан бэ. бас Ганхуягийг яагаад оролцуулахгүй байгаа талаар бүүүүр нэг тодорхой мэдээд, мэдээллээд өгөөч, тэх үү, зөвийнхөөөн

    Хариулах
  • 202.126.89.243
    2023/12/22

    Morin Khuur tsengeldehiin tosoliig l yvuulchih sanaatai l

    Хариулах