Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод метро барьж байгуулах олон улсын тендер зохион байгуулах эрхийг Нийслэлд өгчээ. Ингэснээр нийслэлээс метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах боломжтой болсон байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Метро барьж байгуулах зардлын талаар судалгаанууд хийсэн. Ингэхэд:
-Жайкагийн зээлээр 1.7 тэрбум ам.доллар,
-Олон улсын тендерээр 1.3 тэрбум,
-Өөрсдөө төслийн менежмент хийгээд зөвлөх авч ажиллуулбал 1.5 тэрбум ам.долларт багтана гэсэн гурван хувилбар гарч ирсэн. Бид эндээс хоёр дахь хувилбарыг сонгосон. Улаанбаатар хотод метро барьж байгуулах түлхүүр гардуулах нөхцөлтэй олон улсын нээлттэй тендерийг ирэх сард багтан зарлахаар төлөвлөж байна” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.92.200
Zeeleer yhv Oorsdoo l sudalj tolovloj buteehee bod. Ter chine l hugjil.
Хариулах