2024 он, УИХ-ын сонгуулийн жил гарахад хэдхэн хоног, ажлын өдрөөр тооцвол ганцхан хоног үлджээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4-т зааснаар "Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" гэж заасан байдаг.
Үүний дагуу төрийн жинхэнэ албан хаагч, үйлчилгээний удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит компанийн захирал, дарга, дэд дарга нар ажлаасаа чөлөөлөгдөх ёстой болж буй. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр, СЗХ-ны дарга Д.Баярсайхан, ЭХЯ-ны ТНБД Н.Тавинбэх нар ажлаа өгч, нэр дэвших бэлтгэлээ хангаж эхлээд байна.
Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 28 нь энэ оны сүүлийн ажлын өдөр бөгөөд сонгуульд горилогчдын ажлаа хүлээлгэн өгч, сонгуулийн бэлтгэл ажилдаа орох өдөр нь юм. Өнөөдөр Хөтөлийн цемент шохойн Л.Наранбаатар тэргүүтэй олон албан тушаалтан ажлаа өгөх бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна