Ш.Адьшаа гишүүнийг “Нүүрсний сонсгол”-оор гүтгэжээ

Х.Батсайхан
2023/12/28

УИХ-ын 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан “Нүүрсний сонсгол”-ын хоёрдугаар шатны эхний өдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшааг гэрчээр дуудаж, улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс гаргасан гэх хэрэгт холбоотой “Шанхтранс”, “Энх дэлгэр говь”, “Галба ус”, “Тив транс” зэрэг нэр бүхий 10 гаруй компанитай хамааралтай гэх шинжээчийн дүгнэлтийг танилцуулан, мэдүүлэг авсан билээ.

Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын дэд хороо, Хууль зүйн байнгын хорооноос Улсын бүртгэлийн ерөнхий газар руу албан бичиг илгээж, холбогдох баримтуудыг гаргаж өгөхийг хүссэн бөгөөд тус байгууллагын харъяа Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан ААН-үүд Ш.Адьшаа гишүүнтэй ямар ч хамааралгүй болохыг баталсан албан бичгийг буцаан хүргүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, “Нүүрсний сонсгол”-ын үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн талаар ташаа мэдээлэл буюу гүтгэлэг явсан болохыг УБЕГ баталжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.100
    2023/12/29

    gaaliin Adishaa gej 1990 -d onooc exelcen jinkene shunaliin tulam shuu

    Хариулах
  • 66.181.189.166
    2023/12/28

    за насаараа гаальд ажиллсан та гуай яаж баяжсан юм вэ төрд насаараа ажиллаад одо тэтгэвэрээс өөр орлогогүй сууж байна битгий балайр төрөөс зайл чамаар төр дутахгүй

    Хариулах