Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн өнөөдрийн цаг агаарын урьдчилсан төлвийг танилцуулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13,14-нд хүйтний эрч чангарна.
2024 оны нэгдүгээр сарын 11-ний 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19...-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -8...-10 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.
05.00 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна