Хөдөө аж ахуйн биржээс Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хүрээнд мал, махны арилжааг албан ёсоор эхлүүлжээ.
Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар систем юм. Захиалга, бэлтгэл, нийлүүлэлт, тээвэр ложистикийн энэхүү систем малчдад нөөцөлсөн махаа тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа шууд худалдаалах боломжийг олгодог бол худалдан авагчдад чейнжийн дамжлагагүйгээр малчны гар дээрээс худалдан авалт хийх боломжийг олгож буй.
Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож, нийт 238,7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.84
Хаана зараад байгаа юм бэ? хаяг утасыг нь бичээж ээ ...хий хоосон тунхаг бичээд байх юм....
Хариулах202.9.40.223
har psda tudeviin sheesnuud tsusandaa jiven
Хариулах