ОХУ-ын Красноярск хотноо болж буй ЗХУ-ын нэрт бөх, олимпын хошой, дэлхий, Европын нэг, Дэлхийн цомын таван удаагийн аварга Иван Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” тэмцээний эрэгтэй 57, 61, 70, эмэгтэй 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд өчигдөр өндөрлөж, аваргын төлөө барилдах бөхчүүд тодорлоо.
24 орны бөхчүүд оролцож буй уг тэмцээний эхний өдрийн дараа манай баг тамирчдаас таван бөх алтан медалийн төлөө барилдахаар шалгараад байна. Тэдгээр таваас эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт Б.Хулан, залуу бөх Б.Отгонтуяа нар хоорондоо аваргын төлөө өрсөлдөнө.
“И.Ярыгин 2024”. Аваргын төлөө барилдах бөхчүүд
Эрэгтэй
57 кг. Заур Угуев — Муса Мехтиханов (Хоёул ОХУ)
61 кг. Абасгаджи Магомедов — Муслим Мехтиханов (Хоёул ОХУ)
70 кг. Иналбек Шериев — Курбан Шираев (Хоёул ОХУ)
Эмэгтэй
50 кг. Мөнхбатын Мөнхгэрэл (Монгол) — Мария Тюмерекова (ОХУ)
55 кг. Батхуягийн Хулан —Баянмөнхийн Отгонтуяа (Хоёул Монгол)
59 кг. Анастасия Сидельникова (ОХУ) — Эрдэнэчимэгийн Сумъяа (Монгол)
65 кг. Амина Танделова — Динара Кудаева (Хоёул ОХУ)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна